Нээлттэй даалгавар (Нийт: 19,976)

Анги:
Агуулга:
Дэд агуулга:
Төрөл:
Үнэлгээний зорилт:
Даалгаварын хэлбэр:
Дугаар:
Оноо:
Хугацаа:
Х.Э чадамж
Х.Э.Чадвар
Ч.Алхам
Т.М.Түвшин
Ү. нэгж
Суралцахуйн ҮД
Шалгуур
Гүйцэтгэл Т
Оноо: 2 №: 808
Багц даалгавар

Монгол Улс нь ОХУ-тай Алтанбулаг, Сүхбаатар, Цагааннуурын боомтоор, БНХАУ-тай Замын –Үүд, Гашуунсухайт, Булган, Шивээхүрэн боомтоор байнгын ажиллагаатай харилцдаг. Москва ба Бээжин хотуудыг холбосон төмөр зам эдгээр боомтуудаас алиныг нь дайрч өнгөрдөг вэ? Газарзүйн зурагт тэмдэглэж, нэрлэнэ үү ?

  • Сэлэнгийн Алтанбулаг, Дорноговийн Замын –Үүдийн боомтыг дайрна.

Оноо: 1 №: 805
Багц даалгавар

Зургийг ажиглан даалгавар гүйцэтгээрэй.

a. Дэлхий тэнхлэгээ эргэх эргэлтийн чиглэлийг зураарай.

  • Цагийн зүүний эсрэг Баруунаас зүүн тийш эргэдэг.
     

Оноо: 1 №: 806
Багцын даалгавар

b.Өдөр, шөнө ээлжлэх шалтгааныг тайлбарлаарай.

  • Нарны гэрлийн үр дүнд дэлхийн нарлуу харсан талд нь өдөр, эсрэг талд нь шөнө болно
     

Оноо: 2 №: 807
Багцын даалгавар

c. Хойд туйлд ямар улирал болж байна вэ? Улирал хэдэн өдөр үргэлжлэх вэ?

  • Дэлхийн тэнхлэг орбитын хавтгайд хазгай оршдог учраас 2 туйлаараа ээлжлэн нарлуу хардаг. Энэ тохиолдолд хойд туйлд өвөл, өмнөд туйлд зун болж байна. Туйлын өвөл ба зуны улирал тус бүр 6 сар үргэлжилнэ.

Оноо: 2 №: 804

В цэгийн солбицлыг бичиж, дэлхийн бөмбөрцгийн аль хэсэгт оршиж байгааг тодорхойлно уу

  • В цэгийн солбицол нь ХӨ200, ЗУ 200 -1 оноо. Ийм учраас дэлхийн бөмбөрцгийн зүүн хойд хэсэгт оршиж байна.
     

Оноо: 1 №: 801
Багц даалгавар

a. А цэгийн үнэмлэхүй өндрийг олно уу

  • А цэгийн үнэмлэхүй өндөр 1000м
     

Оноо: 1 №: 802
Багцын даалгавар

b. Z цэг А цэгийн өндрийн зөрүү хэд вэ?

  • Z цэгийн үнэмлэхүй өндөр 1800М, А цэгийнх 1000М, өндрийн зөрүү нь 800М
     

Оноо: 2 №: 803
Багцын даалгавар

c. Гадаргаас дээш 100м өндөрсөх тутамд агаарын даралт 10 мб буурдаг ба 1800м өндөрт агаарын даралт хэд болохыг тооцоолно уу

  • 100м тутамд агаарын даралт 10мб буурдаг зүй тогтолтой бол 1800м өндөрт 180мб буурах ёстой- 1 оноо 1008 мб-180мб= 928мб байна.
     

Оноо: 2 №: 800

Монгол орны 4 захын цэгийг нэрлэж бичнэ үү.

  • Хойд- Монгол Шарын даваа Өмнөд- Орвог Гашууны бор толгой Зүүн- Соёлз уулын Модот хамар Баруун - Мааньт уул
     

Оноо: 3 №: 799

Гадаргын хэлбэрийг ажиглаад хаяалбар зургийг сонгоно уу? Шалтгааныг тайлбарлах

  • Гадаргын хэлбэрийг В зурагт зөв дүрсэлсэн. -1 оноо

     Учир нь гадарга нь 2 оройтой, зүүнрүүгээ өндөрссөн, зүүн хажуугийн хаяалбар шугамууд ойрхон зурагдаж, эгу хажуутайг тодорхойлж байна. – 2 оноо

Оноо: 1 №: 796
Багц даалгавар

Даалгаваруудыг гүйцэтгээрэй.

a. Экваторын шугамыг хэрхэн тэмдэглэсэн байна вэ?

  • Экваторын шугамыг 00 тэмдэглэнэ.
     

Оноо: 1 №: 797
Багцын даалгавар

b.Экваторын шугамаас хойд туйл хүртэлх зайг градусаар тооцоолоорой

  • Экватор 00, Хойд туйл ХӨ900 Өргөрөгийн зөрүү 900
     

Оноо: 2 №: 798
Багцын даалгавар

c. Мэлхийн зам ямар эх газруудаар дайран өнгөрсөн байна вэ? Нэрлэж бичээрэй.

  • Мэлхийн зам нь ХӨ23,50 өргөрөг ба Хойд Америк, Африк, Ази тивийн өмнөд хэсгээр дайран өнгөрдөг

Оноо: 2 №: 795

00 өргөрөг ба Х.Ө 23,50 өргөрөгийн шугамын аль нь урт хэмжээтэй зурагдах вэ? Шалтгааныг тайлбарлана уу?

  • Дэлхий бөмбөрцөг хэлбэртэй. Ийм учраас хамгийн урд зэргэд нь 00 өргөрөг буюу экватор, Экватороос туйлруугаа зэргэдийн тойргийн урт багасдаг учраас экваторын шугам урт хэмжээтэй зурагдана.

Оноо: 1 №: 792
Багц даалгавар

Зургийг ашиглан даалгавар гүйцэтгээрэй

a. Зураг дээр ижил даралттай цэгүүдийг холбож изобар зураарай.

  • Ижил утгатай тоонуудыг холбож изобар

Оноо: 1 №: 793
Багцын даалгавар

b. Даралтын төвийг тэмдэглээрэй.

  • Тоон утга төврүүгээ буурч байгаа тул бага даралтын төв үүснэ.

Оноо: 2 №: 794
Багцын даалгавар

c. Энэ үед цаг агаар хэрхэн өөрчлөгдөх вэ? Шалтгааныг тайлбарлаарай.

  • Төвдөө бага даралт, захруугаа их даралт бүхий агаарын өгсөх урсгал бүхий хуйлрааг циклон гэнэ. Циклон бүрэлдсэн үед тэнгэр бүрхэг, хур туна

Оноо: 1 №: 789
Багц даалгавар

Графикийг ашиглан даалгавар гүйцэтгээрэй 

a. Эх газруудаас хамгийн өндөр оргилтой эх газар аль нь вэ? 

 

  • Евразийн эх газарт

Оноо: 1 №: 790
Багцын даалгавар

b.Өндрийн зөрүү хамгийн багатай эх газрыг нэрлэнэ үү

  • Австралийн эх газар

Оноо: 2 №: 791
Багцын даалгавар

c. Австралийн эх газарт мөнх цаст уулс байдаггүй. Шалтгааныг тайлбарлана уу

  • Австралийн эх газар дулаан бүсэд оршдог боловч гадарга нь харьцангуй намхан учир мөнх цас үүсэх боломжгүй

Оноо: 3 №: 788

Эх газар, тив тус бүрийн өндөрлөг уулсын нэрийг нэрлэн бичээрэй.

A. Хойд Америк -

В. Өмнөд Америк-

С. Европ-

D. Ази-

E. Африк-

F. Австрали-

  • A.   Хойд Америк - Кордильер

    B.   Өмнөд Америк- Анд

    C.  Европ - Альп

    D.  Ази - Гималай

    E.   Африк – Этиопын өндөрлөг

    F.   Австрали –Их ус хагалбарын нуруу

Оноо: 1 №: 785
Багц даалгавар

Нуурын хотгорыг ижил гүнтэй цэгүүдийг холбосон изобатаар үзүүлжээ. Изобатыг ашиглан дараах даалгаваруудыг гүйцэтгээрэй.

a. Нуурын хамгийн гүн нь хэдэн метр вэ?

  • Нуурын хамгийн гүн нь 25 м

Оноо: 2 №: 786
Багцын даалгавар

b. Зургийн масштабыг тоон хэлбэрт шилжүүлээрэй.

  • 1:12500

Оноо: 2 №: 787
Багцын даалгавар

c. Нуурын усанд орохоор бол аль хэсгээр нь орох вэ? Шалтгааныг тайлбарлана уу.

  • Нуурын усанд орохоор бол нуурын хойд ба баруун эргийг сонгоно. Яагаад гэвэл хойд ба баруун эргийн изоплотын хоорондох зай хол байгаа учраас

Оноо: 1 №: 782
Багц даалгавар

a. Огтлолын өндрийг олно уу

  • Огтлолын өндөр 100М

Оноо: 1 №: 783
Багцын даалгавар

b.Зургийн масштабыг нэрлэсэн хэлбэрт шилжүүлнэ үү 

  • 1см-т 2500м

Оноо: 2 №: 784
Багцын даалгавар

c. А, В цэгийн хоорондох зайг масштаб ашиглан бодоорой. 

  • А, В цэгийн хооронд 6,5 см зайтай. 1см-т 2500м бол 6,5 см нь 16250м зайтай байна.

Оноо: 3 №: 780

Хүснэгтийг нөхөж бичнэ үү? 

Уур амьсгалын бүсийн нэр

Жилийн улирлын ялгаа

Хамаарах улсын нэрийг бичнэ үү?

1

Халуун бүс

 

 

2

Сэрүүн бүс

 

 

3

Хүйтэн бүс

 

 

 

  • Уур амьсгалын бүсийн нэр

    Жилийн улирлын ялгаа

    Улсын нэр

    1

    Халуун бүс

    Жилийн турш халуун, чийглэг

    Бразил, Эквадор гэх мэт

    2

    Сэрүүн бүс

    Жилийн 4 улирал ээлжилнэ

    Казакстан, Монгол гэх мэт

    3

    Хүйтэн бүс

    Жилийн турш хүйтэн, хуурай. Өвөл, зуны улирал ээлжилнэ.

    Гренланд

Оноо: 1 №: 779
Багц даалгавар

a. Дэлхийн хамгийн жижиг эх газрыг нэрлэн бичээрэй.

....................................................................................................................................................................

  • Австрали

Оноо: 1 №: 781
Багцын даалгавар

b. Цэгийн оронд нөхөж бичнэ үү? Ази ба Европ тивийг хамтад нь ...............................эх газар гэж нэрлэдэг.

  • Евроази

Оноо: 3 №: 809
Багцын даалгавар

c. Дараах эх газруудыг орших өндөр оргилтой нь зөв харгалзуулна уу?

Эх газар

Өндөр оргил

1

Хойд Америк                   

a

Косцюшко 2230 м

2

Африк

b

Мак-кинли 6193 м

3

Австрали

c

Климанжаро 5895 м

  • 1b, 2c, 3a

Оноо: 3 №: 778

Дутуу үсгийг нөхөж бичнэ үү.

Монгол орон нь .................... голдожийн .................талд, экваторын ........................хэсэгт...............тивд оршдог.

  • Монгол орон анхны голдожийн зүүн талд, экваторын хойд хэсэгт, Ази тивд оршдог.

Оноо: 1 №: 1080
Багц даалгавар

 Диаграммыг ажиглан асуулт даалгаврыг гүйцэтгэнэ үү.

Монгол Улсын газрын нэгдмэл сангийн 73,6% нь ХАА-н газар бөгөөд түүний 96,2% нь бэлчээр бол нийт бэлчээрийн талбайг тооцож олно уу.

(Өгөгдөл-Манай улсын нутаг дэвсгэрийн хэмжээ: 1564116 км2)

...........................................................................................................................................................................................................

 

  •  нийт нутгийн 70.8%-ийг бэлчээр эзэлнэ, 1 107 444 км кв талбай-бэлчээр (1 оноо)

Оноо: 2 №: 1081
Багцын даалгавар

Малын тооны өсөлт ба бэлчээрийн даацын хамаарлыг тайлбарлаарай.

......................................................................................................................................

Оноо: 3 №: 1082
Багцын даалгавар

 Бэлчээрийн даац хэтэрсний эерэг ба сөрөг талыг тодорхойлно уу

 

Оноо: 2 №: 1077
Багц даалгавар

Оноо: 1 №: 1074
Багц даалгавар

Ус хэрэглэсний дараа цэвэршүүлэх үе шатыг зөв дараалалд оруулан 1-5 хүртэл дугаарлана уу

  • Ус хэрэглэх
  • Байгальд буцаан нийлүүлэх
  • Ус түгээх
  • Ус цуглуулах
  • Ус цэвэршүүлэх
Оноо: 1 №: 1071
Багц даалгавар

Хотын экологи гэж юу вэ?

  • Хотын орчинд амьд организмын амьдралын орчинг судалдаг шинжлэх ухаан, хот дахь байгалийн болон хүний тэнцвэрт үйл ажиллагаа гэх мэт хариулвал 1 оноо

Оноо: 2 №: 1072
Багцын даалгавар

b) Хотын орон сууцны барилга бүхий бүс нь юунд хэрхэн нөлөөлж, ямар өөрчлөлт бий болгохыг жишээг ажиглан гүйцээж тайлбарлана уу

  • Хөрс, усанд: зам, талбай ихэссэнээс болж хөрс, усны шинж чанар, найрлага өөрчлөгдөнө. Уур амьсгалд: агаарын бохирдол үүсч, температур нэмэгдэнэ. 2 оноо

Оноо: 3 №: 1073
Багцын даалгавар

Улаанбаатар хотын экологийн тэнцвэртэй байдлыг хангахын тулд нэн яаралтай хэрэгжүүлэх арга хэмжээ 3-ыг дурд.

 

  •  Гэр хорооллыг барилгажуулах, ногоон байгууламж дэд бүтцийг хамт төлөвлөх, хүн амын төвлөрлийг саармагжуулах г.м 3 жишээ бичвэл оноог өгнө

Оноо: 1 №: 1068
Багц даалгавар

Хотын ба хөдөөгийн хүн амын суурьшлын ялгааг Монгол орны жишээн дээр тайлбарлана уу.

...............................................................................................................................................

 

  • Нийт хүн амын тал хувь нь хотод суурьшдаг гэвч газар нутгийн хэмжээ том гэхчлэн тайлбарлавал 1 оноо

Оноо: 2 №: 1069
Багцын даалгавар

Хүн ам хөдөөнөөс хот руу шилжих шалтгааныг өөрийн орны жишээн дээр тайлбарлана уу

..............................................................................................................................................

  • Ажлын байрны олдоц, зах зээл их, боловсрол эрүүл мэндийн үйлчилгээ, дэд бүтэц зэрэг шалтгаануудаас хөдөөнөөс хот руу шилжилт хөдөлгөөн хийдэг г.м 2 оноо

Оноо: 3 №: 1070
Багцын даалгавар

Нийгэм, эдийн засгийн хөгжил нь хүн амын тархалт суурьшилд хэрхэн нөлөөлдгийг 3 жишээгээр дүгнэн бичээрэй.

..........................................................................................................................................................

  •  Нийгэм эдийн засгийн хөгжил нь хүн амын татах хүчин зүйл болдог 1 оноо, хөгжиж буй орнуудын хүн ам илүүтэй хотод суурьших хандлагатай байдаг нь улс орон даяар хөгжлийн ялгаа тэгш бус байгааг илэрхийлнэ. гэх мэтээр тайлбарлавал 1 оноог өгнө

Оноо: 1 №: 1065
Багц даалгавар

 “Усны мөр” хэмээх ойлголтыг тайлбарлана уу.

  • бараа бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх явцад болон хэрэглэх явцад шууд болон шууд бусаар хэрэглэж буй цэвэр усыг тооцоолох шалгуур үзүүлэлт юм.Усны мөрийг улс орон, бүс нутаг, хувь хүн тус бүрийн бараа бүтээгдэхүүний хэрэглээ болон үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд хэрэглэгдэх усны хэмжээгээр тодорхойлогдоно. Өөрөөр хэлбэл хүний амьдралыг тэтгэхэд шаардлагатай бүхий л цэвэр усны хэмжээг илэрхийлнэ.

Оноо: 2 №: 1066
Багцын даалгавар

Дэлхийн усны нөөцийн өнөөгийн байдлыг тодорхойлоорой.

..........................................................................

  •  Дэлхийн усны нөөц багасч байгаа ба усыг хэмнэх, хамгаалах шаардлага тулгарч байгаа тухай бичвэл 2 оноо өгнө.

Оноо: 3 №: 1067
Багцын даалгавар

Ус хэмнэх, ариг гамтай ашиглах 3 жишээг дурдана уу

1. .............................................................

2..............................................................

3. .............................................................

  •  Ус хэмнэх, ариг гамтай ашиглах жишээг дурдсан бол 1 оноо нийт 3 хүртэлх жишээнд 3 оноо өгнө

Оноо: 1 №: 1062
Багц даалгавар

 Газрын тосны аж үйлдвэрлэлийн хувьсгалд нөлөөлсөн нөлөөг тодорхойл

  • Газрын тосоор нефть үйлдвэрлэж эхэлсэн нь аж үйлдвэрлэлийн хувьсгалыг эрчимжүүлж, машинаар хүний хүнд хөдөлмөрийг хөнгөвчлөх болсон г.м 1 оноо

Оноо: 2 №: 1063
Багцын даалгавар

Газрын тосыг аль бүс нутагт голлон экспортолж байна вэ? Энэ бүс нутгийн улсууд хөгжлийн түвшингээрээ ямар ангилалд багтах вэ?

 

Оноо: 3 №: 1064
Багцын даалгавар

 Газрын тосны үйлдвэрлэлийн нөөцийн өнөөгийн байдал ба сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийн ирээдүйг дүгнэн бичээрэй.

  •  Газрын тосны нөөц нь дуусаж байгаа билээ. Харин газрын тосны үйлдвэрлэлийг орлох боломж нь эрчим хүчний үйлдвэрлэлийн ирээдүй болно гэх мэтээр үндэслэл тус бүрт 1 оноо өгнө

Оноо: 1 №: 1059
Багц даалгавар

Дараах эрчим хүчний эх үүсвэрүүдийг сэргээгдэх ба үл сэргээгдэх шинжээр нь ангилна уу,: нүүрс,  газрын тос,  дэлхийн гүний дулаан, мод, далайн татралт түрэлт г.м.

Сэргээгдэх эх үүсвэр:

  1. ...............................................
  2. ..............................................
  3. ..............................................

Үл сэргээгдэх эх үүсвэр:

  1. ...............................................
  2. ..............................................
  3. ..............................................
  •  Сэргээгдэх- дэлхийн дотоод гүний дулаан, далайн татралт түрэлт, далайн давалгааны хүч; Үл сэргээгдэх-газрын тос,  мод, нүүрс  гэх мэт эх үүсвэрийг зөв ангилсан бол 1 оноо өгнө.

Оноо: 2 №: 1060
Багцын даалгавар

Цөмийн эрчим хүчний давуу ба сул талыг тодорхойлно уу.

Давуу тал:

...........................................................

...........................................................

...........................................................

Сул тал:

...........................................................

...........................................................

...........................................................

  • Давуу тал-хямд, маш бага уран хэрэглэдэг, тээврийн зардал хямд

    Сул тал- эвдрэл гэмтэл гарвал байгаль орчин, хүн  амд маш их хортой нөлөө үзүүлнэ 2 оноо

Оноо: 3 №: 1061
Багцын даалгавар

Манай улсын цөмийн эрчим хүч ашиглах нөөц боломжийг өөрийн бодлоор дүгнэн бичнэ үү. 

....................................................................................................................................................................

....................................................................................................................................................................

  •  Манай улсад ураны нөөц бий. Ашиглах боломжтой. Гэхдээ цөмийн эрчим хүчээ ашиглах эсэх талаар олон янзын үзэл бодол бий. 3 оноо

Оноо: 2 №: 1056
Багц даалгавар

Хүн амын нас хүйсийн суваргыг ажиглан 4 хэв шинжийн аль нь хүн амын өсөлт “их”, “өсөлт нь хасах болсон буюу хямралд орсон” , “удаан”, “зогсонги буюу тэг % өсөлттэй”, орны хэв шинжийг илэрхийлэхийг тохируулан бичнэ үү.

  •  1-өсөлт их, 2-удаан өсөлттэй, 3-0 өсөлттэй, 4-өсөлт нь хасах болсон, хямралтай гэх мэт 1-2 зөв бичвэл 1 оноо 3-4 бичвэл 2 оноо

Оноо: 2 №: 1057
Багцын даалгавар

 1 дүгээр суваргаар илэрхийлсэн орон ямар хүн амын бодлого хэрэгжүүлэх шаардлагатай вэ?

...................................................................................................................................................

  •  Хүн амын өсөлтийг сааруулах буюу жирэмснээс хамгаалах аргуудыг сурталчлах, охидын боловсролд анхаарах г.м 2 оноо

Оноо: 3 №: 1058
Багцын даалгавар

4 дүгээр суваргаар илэрхийлсэн орон хүн амын бодлого ямар хэрэгжүүлэх шаардлагатай вэ?

..........................................................................................................................................

  • Хүн амын өсөлтийг дэмжих буюу жирэмсэн эхийн, хүүхдийн, хүүхэд асарсны тэтгэлгийг нэмэгдүүлэх 3 оноо

Оноо: 1 №: 1053
Багц даалгавар

Хүснэгтэн дэх мэдээллийг ажиглан даалгаврыг гүйцэтгэнэ үү.

1. Хүн амын нягтшилыг тооцоолж олно уу.

 

Хүн ам

Нутаг дэвсгэр

Нягтшил

Дэлхий

7 588 000 000

149 000 000 км кв

(хуурай газрын талбай)

 

Монгол улс

3 120 000

1 564 116 км кв

 

 

 

  • A-дэлхий-51, Монгол 2     гэж тооцвол 1 оноо

Оноо: 2 №: 1054
Багцын даалгавар

Манай улсын хүн амын нягтшил дэлхийн дундажтай харьцуулах тодорхойл 

__________________________________________________________________

  • Дэлхийн дундажтай харьцуулахад бага, 25-26 дахин бага байна 2 оноо

Оноо: 3 №: 1055
Багцын даалгавар

Манай улсын хүн амын нягтшил их/бага байгаа 2 шалтгааныг дүгнэнэ үү ...................................................................................................................................................................................................................................................................

  • өндөрлөг, эрс тэс уур амьсгалтай эдийн засгийн хөгжил сул 3 оноо

Оноо: 1 №: 1050
Багц даалгавар

Хүний хөгжлийн индексийн тухай дараах асуултуудад хариулаарай.

Улс орны хөгжлийг яагаад хүний хөгжлийн индексээр үнэлж байна вэ? 

...........................................................................................................................................

  •  Хүний хөгжил нь улсын хөгжлийн үндэс болно, бичиг үсэг тайлагдсан байх, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмж сайн байх, амжиргааны түвшин өндөр байх нь улсын хөгжлийг харьцуулах үзүүлэлт юм гэхчилэн хариулбал 1 оноо

Оноо: 2 №: 1051
Багцын даалгавар

 Хүний хөгжлийн хөгжлийн индексийн үзүүлэлтүүдээс 4 зөв хариуг сонгоно. 2 оноо

  1. Дундаж наслалт
  2. Аз жаргалын индекс
  3. Усны мөр
  4. Саарал усны хэрэглээ
  5. Бичиг үсэг тайлагдсан байдал
  6. Эмнэлгийн хүртээмж
  7. 1 хүнд ногдох ДНБ
  8. Ажлын байрны олдоц
  • b) a, e, f, g хариу зөв. 2 зөв дугуйлбал 1 оноо, 4 зөв дугуйлбал 2 оноо

Оноо: 3 №: 1052
Багцын даалгавар

Дараах хүснэгтийг гүйцээгээрэй. + тэмдэг тавиарай.

Үзүүлэлт

Аль хэв шинжийн орон болох

Хөгжиж буй орон

Хөгжингүй орон

1

Нэг хүнд ногдох ДНБ-230 ам доллар

 

 

2

Хүн амын дундаж наслалт-49 жил

 

 

3

Насанд хүрэгчдийн бичиг үсгийн түвшин-98%

 

 

4

Хүн амын жилийн өсөлт -2,6%

 

 

5

Аюулгүй ундны усны хангамж-99%

 

 

6

Сургуульд элсэн орох байдал-99%

 

 

 

  •  2 зөв хариулбал 1 оноо авна. Нийт 6 зөв хариу 3 оноо

    Үзүүлэлт

    Аль хэв шинжийн орон болох

    хөгжиж буй орон

    хөгжингүй орон

    1

    Нэг хүнд ногдох ДНБ-230 ам доллар

    +

     

    2

    Хүн амын дундаж наслалт-49 жил

    +

     

    3

    Насанд хүрэгчдийн бичиг үсгийн түвшин-98%

     

    +

    4

    Хүн амын жилийн өсөлт -2,6%

     

    +

    5

    Аюулгүй ундны усны хангамж-99%

     

    +

    6

    Сургуульд элсэн орох байдал-99%

     

    +

Оноо: 1 №: 1047
Багц даалгавар

Улс орны хөгжлийн ялгааны тухай мэдлэгээ ашиглан дараах даалгавруудыг гүйцэтгэнэ үү.

 Хөгжлийн ялгаа үүсэхэд нөлөөлж буй хүчин зүйлүүдээс нэрлэнэ үү..............................................................................................

  •  улс төрийн, газарзүй, соёлын гэх мэт 1 оноо өгнө

Оноо: 2 №: 1048
Багцын даалгавар

 Хөгжиж буй орнуудын ангиллыг гүйцээж бичнэ үү.

  •  Буурай орнууд, нэн буурай орнууд

Оноо: 3 №: 1049
Багцын даалгавар

 Улс орнуудын хөгжлийн ялгааг илэрхийлэх дараах үзүүлэлтэд дүгнэлт хийж, аль хэв шинжийг илтгэхийг тодорхойлон харгалзах нүдэнд (+) тэмдэглэгээ хийнэ үү.

 

  • 6 хариу байгаа тул 2 зөв хариу тутамд 1 оноо

Оноо: 1 №: 1044
Багц даалгавар

Газарзүйн зурагт улс орнуудыг хөгжлөөр нь “Хойд”-ын ба “Өмнөд”-ийн орнууд болгон зааглан хуваасан байна.

Өмнөд” ангилалд багтах хөгжиж буй орнуудаас 2-ыг дурдана уу.

.................................................................................................

 

  •  Аргентин, Монгол гэх мэтчилэн өмнөдийн орнуудаас 2 орныг бичвэл 1 оноо

Оноо: 2 №: 1045
Багцын даалгавар

Үнэн 2 ойлголтыг сонгоно уу.

  1. “Өмнөд”-ийн бүх орнууд хөгжиж буй орны ангилалд багтдаг
  2. Зааглан хуваасан шугам нь манай орны өмнөд хилтэй давхцаж байна
  3. “Хойд”-ын орнуудыг өндөр хөгжилтэй, дунд зэргийн хөгжилтэй гэж ангилдаг
  4. Зүүн Азийн бүх орнууд нэг ангилалд багтаж байна.
  •  Өмнөд”-ийн бүх орнууд хөгжиж буй орны ангилалд багтдаг “Хойд”-ын орнуудыг өндөр хөгжилтэй, дунд зэргийн хөгжилтэй гэж ангилдаг гэсэн хариуг үнэн гэвэл 2 оноо

Оноо: 3 №: 1046
Багцын даалгавар

Хойд”-ын орнуудаас 1-8 тоогоор онцолсон “Их найм” гэгдэх орнуудын дэлхийн эдийн засаг, худалдаа, хөдөлмөрийн газарзүйн хуваарилалтад оруулж буй хувь нэмрийг дүгнээрэй.

........................................................................................................................................................................

........................................................................................................................................................................

  • Их наймын орнууд гэдгийг харсан бол 1 оноо, худалдаа эргэлт, экспорт импортын ихэнх хувийг эзэлдэг 1 оноо, эдийн засаг, соёлын төв болсон гэх мэтчлэн хариулбал 1 оноо. 

Оноо: 1 №: 1041
Багц даалгавар

Зургийг ажиглан дараах асуултуудад хариуна уу

 Улсын хилийн төрлүүдийг харуулсан схемийг гүйцээ.

  • Геометрийн 1 оноо

Оноо: 2 №: 1042
Багцын даалгавар

Бразил, Аргентин, Парагвай улсуудын хилийг газарзүйн ямар обьектоор тогтоосныг тодорхойлоорой.

.........................................................................................................................................................

  •  Усан хил, Парана гэвэл 2 оноо

Оноо: 2 №: 1043
Багцын даалгавар

 Улс орнуудын хилийг тогтоохын ач холбогдлыг дүгнээрэй.

  • Улс орны тусгаар тогтнолын үндэс бол хил, хилийг тодорхой байх нь улс төрийн ач холбогдолтой гэх мэт үндэслэл тус бүрт 1 оноо

Оноо: 1 №: 1038
Багц даалгавар

 Эх газруудын баруун эргээр оршдог цөлүүдийг нэрлэнэ үү

..................................................................................................................

  •  Калифорны цөл, Намибын цөл, Калахарын цөл, Атакамын цөл, Австралийн их элсэн цөл (эдгээр цөлүүдээс нэрлэвэл 1 оноо өгнө)

Оноо: 2 №: 1039
Багцын даалгавар

 Эх газрын баруун эргээр цөл үүссэн байдаг шалтгааныг тайлбарлана уу. ....................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................

  • Уулархаг орны газарзүйн байрлал, уул нуруудын чиглэл, өндөр, орон нутгийн уур амьсгалын нөхцөл, уулын энгэр ба ар хажуугийн байдал (эдгээрээс 2-ыг дурдсан бол 2 оноо өгнө)

Оноо: 3 №: 1040
Багцын даалгавар

Өндөр ууланд үүсэх босоо бүслүүрийн тоо нь юунаас хамаарах вэ? Хүчин зүйлүүдийг дурдана уу ..........................................................................................................................................................................................................................................................................

  •  Далайн хүйтэн урсгалын нөлөө (1 оноо), агаарын их даралтын төв (1 оноо) газарзүйн байрлал 1 оноо

Оноо: 1 №: 1035
Багц даалгавар

Байгалийн бүс бүслүүрийг чийг ба уур амьсгалын ялгаанаас хэрхэн хамаарахыг харуулсан зургийг ашиглан дараах дасгалуудыг гүйцэтгээрэй.

Зураг дээрх А, Б-д ямар ямар байгалийн бүсүүд үүсэхийг нөхөж бичнэ үү

  • Зөв хариулт 1-2 бичвэл 1 оноо, 3-4 бичвэл 2 оноо

Оноо: 2 №: 1036
Багцын даалгавар

 Чийг хур тунадас нэмэгдэхэд дараах байгалийн бүсүүд нь ямар бүсэд шилжихийг графикийг ажиглан тодорхойлно уу

  1. Сэрүүн орны өвслөг хээр..........................................................
  2. Тропикийн навчаа гөвдөг ой .......................................................
  •  А-сэрүүн орны навчаа гөвдөг ой (1 оноо), Б-тропикийн чийглэг мөнх ногоон ой (1 оноо)

Оноо: 3 №: 1037
Багцын даалгавар

Байгалийн бүс үүсэхэд нөлөөлөх хүчин зүйлсийг тодорхойлно уу

..............................................................................................................

  • Өргөрөг ба чийгийн хэмжээ, агаарын температурын байдлаас хамаарч байгалийн бүс өөрчлөгддөг байна. 3 оноог 3 хүчин зүйлийг нэрлэхэд өгнө.

Оноо: 1 №: 1032
Багц даалгавар

Усны давсжилт, хөлдөх температур ба нягтын өөрчлөлтийг харуулсан хүснэгтийг ашиглан, дараах даалгаврыг гүйцэтгээрэй.

Давсжилт %0

0

5

10

15

20

24.7

30

35

40

Хөлдөх температур (0С)

0

-0,3

-0,5

-0,8

-1,1

-1.33

-1.6

-1,9

-2,2

Хамгийн их нягттай байх температур(0С)

+4

+42.9

+1,9

+0,8

+0,3

-1,33

-2,5

-3,5

-4,5

 Давсжилтыг %0 тэмдэглэсэн нь ямар санааг илэрхийлж байна вэ?

........................................................................................................

  • Промиль - Далайн усны давсжилт 1 л буюу 1000 мл хэдэн гр давс байгааг харуулсан үзүүлэлт 1 оноо

Оноо: 2 №: 1033
Багцын даалгавар

 Хүснэгтийг нөхөөрэй.

 

Үнэн

Худал

Давсжилт нэмэгдэхэд хөлдөх температур нэмэгдэнэ

 

 

Давстай ус 00С-д хөлдөнө

 

 

Өвлийн улиралд манай орны нууруудын ёроолын усны температур нь гадаргын температураасаа дулаан байдаг

 

 

Давсжилт 24,7 %0   үед хөлдөх температур ба хамгийн их нягттай байх температур ижилхэн -1,33 хэм байна

 

 

  • 1-2 бичвэл 1 оноо, 3-4 бичвэл 2 оноо

     

    Үнэн

    Худал

    Давсжилт нэмэгдэхэд хөлдөх температур нэмэгдэнэ

     

    +

    Давстай ус 00С-д хөлдөнө

     

    +

    Өвлийн улиралд манай орны нууруудын ёроолын усны температур нь гадаргын температураасаа дулаан байдаг

    +

     

    Давсжилт 24,7 %0 үед хөлдөх температур ба хамгийн их нягттай байх температур ижилхэн -1,33 хэм байна

    +

     

     

Оноо: 3 №: 1034
Багцын даалгавар

 Давсжилт ба хөлдөх температурын хамаарлыг дүгнэж, жишээгээр тайлбарлана уу

...............................................................................................................................

  •  Давсжилт ихсэхэд хөлдөх температур буурна -1 оноо Жишээлбэл: давсжилт О %0 үед хөлдөх температур 0 хэм байдаг бол давсжилт 40%0 үед хөлдөх температур -2,2 хэм болно. 2 оноо

Оноо: 1 №: 1029
Багц даалгавар

Далайн урсгалын зургийг ашиглан, дараах асуултуудыг хариулаарай.

Зургийг ашиглан хүснэгтийг нөх.

  •  Хүснэгтийг зөв нөхсөн бол 2 оноо, 1 алдсан бол 1 оноо

Оноо: 2 №: 1030
Багцын даалгавар

 Өгүүлбэрийг гүйцээгээрэй. Далайн урсгалын эргэлт нь хойд хагаст ..................................., өмнөд хагаст................................... үүснэ.

  • Хойд хагаст баруун гар тийш-цагийн зүүний эргэлтийн дагуу, өмнөд хагаст зүүн гар тийш- цагийн зүүний эсрэг чиглэлд, (2 зөв хариулт бичсэн бол 2 оноо)

Оноо: 3 №: 1031
Багцын даалгавар

Далайн урсгалын чиглэлд голлон нөлөөлөх 3 хүчин зүйлийг дүгнэн бичнэ үү.

....................................................................................................

  • Кориолисын хүч (1 оноо), эх газрын эргийн хэлбэр (1 оноо), салхины чиглэл (1 оноо)

Оноо: 1 №: 1026
Багц даалгавар

График ашиглан, гүйцэтгээрэй.

120С температуртай үед чийгийн багтаамж хэд байна вэ? 

....................................................................................

  •  10 г/см3 орчим (1 оноо)

Оноо: 2 №: 1027
Багцын даалгавар

Чийгийн багтаамж ба температурын хамаарлыг тодорхойлно уу.

...............................................................................................

  •  Температур нэмэгдэхэд чийгийн багтаамж нэмэгдэнэ. Температур буурахад чийгийн багтаамж буурна. Шууд хамааралтай (2 оноо)

Оноо: 3 №: 1028
Багцын даалгавар

Ангийн температур 200С байх үед гигрометрийн заалт харьцангуй чийг 60% -ийг зааж байсан бол тухайн ангийн 1м3 агаар тутамд хэдэн гр чийг байсан бэ?

  •  17,32*60%/100=10,39 г/см3 (3 оноо)

Оноо: 1 №: 1023
Багц даалгавар

Зарим төрлийн үүлсийн зураг харуулжээ.

А зурагт ямар төрлийн үүл харуулсан бэ?

.......................................................................

  • Сэмжин 1 оноо

Оноо: 2 №: 1024
Багцын даалгавар

Эдгээр хоёр үүлний альнаас нь тунадас унах вэ? 

....................................................................

  •  Борооны бөөн буюу Б үүлнээс 2 оноо

Оноо: 3 №: 1025
Багцын даалгавар

Үүл ба манангийн төсөөтэй ба ялгаатай талыг тайлбарлаарай

 

  • Ижил тал:усны уур өтгөрөх, харьцангуй чийг нэмэгдэх буюу чийгээр ханах байдал руугаа дөхөх үед үүснэ (1 оноо) Ялгаатай тал: үүл-тэнгэрт, дээр үүснэ. Дулаан агаар дээш өргөгдөн хөрөх үед үүснэ (1 оноо), манан-газрын гадарга орчим (доор) үүснэ. Гадарга орчим агаарын температур буурах, эсвэл агаарын үнэмлэхүй чийг нэмэгдэх (бороо орсны дараа гэх мэт) үед үүснэ. (1 оноо)

Оноо: 1 №: 1020
Багц даалгавар

Хоногийн хугацаанд температур ба харьцангуй чийг хэрхэн өөрчлөгдөхийг доорх графикаар харуулжээ.

 Температур хэдэн цагийн үед хамгийн их буюу хэдэн градус байна вэ?

.........................................................................

  •  Өдрийн 16 цагт, 10ºС  1 оноо

Оноо: 2 №: 1021
Багцын даалгавар

 Өглөөний 6-14 цагийн хоорондох харьцангуй чийгийн хандлагыг бичээрэй.

______________________________________

  •  6-14 цагийн хооронд харьцангуй чийг 70% аас 50% хүртэл буурсан. 2 оноо

Оноо: 3 №: 1022
Багцын даалгавар

Харьцангуй чийг ба температурын хамаарлыг жишээ гаргаж, дүгнээрэй. 

............................................................................................................... ...............................................................................................................

  •  Температур өөрчлөгдөхөд харьцангуй чийг өөрчлөгдөж байна. (1 оноо) Температур нэмэгдэхэд харьцангуй чийг буурна, температур буурахад харьцангуй чийг нэмэгдэнэ. Температур ба харьцангуй чийг нь урвуу хамааралтай байна. (1 оноо)

Оноо: 1 №: 1017
Багц даалгавар

Хийн мандлын үе давхаргын босоо хуваарилалтыг харуулсан зургийг ажиглан асуултад хариулна уу

Дээшлэх тутам температур нь нэмэгддэг үе давхарга аль нь вэ?

...............................

  • a) стратосфер, термосфер (2 оноо)

Оноо: 2 №: 1018
Багцын даалгавар

Озоны үе аль үе давхаргад, хэдээс хэдэн км-ийн өндөрт оршиж байна вэ?

..............................., .........................................................................................

  •  22-30 км өндөрт (1 оноо), Стратосферийн үе давхаргад(1 оноо)

Оноо: 3 №: 1019
Багцын даалгавар

 Озоны үе давхаргын ач холбогдол, онцлогийг дүгнээрэй. ........................................................................................................................................................................................................................................................................................

  • Хэт ягаан туяаг өөртөө шингээж 1 оноо, амьд организмыг хамгаалж байдаг 1 оноо. Озон байдаг учраас стратосферт температур ихэснэ 1 оноо

Оноо: 1 №: 1014
Багц даалгавар

Тектоникийн хавтангуудын хөдөлгөөний чиглэлийг сумаар илэрхийлжээ.

Хавтангууд холдон салж байгаа жишээ дурдана уу

......................................................................................................

  •  Африкийн болон Өмнөд Америкийн хавтан, Хойд Америкийн болон Евразийн гэхчлэн жишээлбэл 2 оноо

Оноо: 2 №: 1015
Багцын даалгавар

 Хавтангийн хэдэн төрлийн хөдөлгөөн байдаг вэ? Тэдгээрээс 2-ыг нэрлээрэй.

.....................................................................................................

  • Ойртон нийлэх, холдон салах, зөрөх 2 нэрлээд 2 оноо

Оноо: 3 №: 1016
Багцын даалгавар

 F, G хавтангуудын хөдөлгөөний төрөл ба үр дагаврыг дүгнээрэй.  

.........................................................................................................................................

.....................................................................................................................................

  • Ойртон нийлэх хөдөлгөөний улмаас Андын нуруу, Перугийн хотгор үүссэн. 3 оноо

Оноо: 1 №: 1011
Багц даалгавар

Чулуулагт хүйтний өгөршил хэрхэн явагдахыг зургаар харуулсан байна.

 Хүйтний өгөршил гэж юу вэ?

.......................................................

  •  Хүйтний өгөршил гэж чулуулаг эрдэс хагарч бутрахдаа мөс, усны нөлөөгөөр өөрчлөгдөхийг хэлнэ. 1 оноо

Оноо: 2 №: 1012
Багцын даалгавар

 Зурагт 1-4 тоогоор тэмдэглэсэн үйл явцыг тайлбарлан бичнэ үү.

  • 1-2 үе шатыг зөв нэрлэвэл 1 оноо, 3-4 үе шатыг зөв нэрлэвэл 2 оноо

Оноо: 3 №: 1013
Багцын даалгавар

 Хүйтний өгөршил дэлхий дээр хаана ихэвчлэн тохиолдох вэ? Яагаад?

.............................................................................................................................

  •  Хүйтний өгөршил нь туйл орчимд болон өндөр уулсад элбэг 1 оноо, хур тунадас их 1 оноо, эрс тэс сэрүүн уур амьсгалтай газарт 1 оноо

Нийт: 19,976