Холимог
Бодисуудыг зөөвөрлөх үед хэсэг шил сав хагарч иод, барийн сульфат, натрийн сульфат зэрэг хатуу бодисуудын холимог үүсчээ.
а.Хатуу бодисын холимгоос иодыг салгах аргыг тайлбарлана уу.
.......................................................................................................................................
б. Үлдсэн холимгийг усанд уусган холимгоос барийн сульфатыг салгах аргыг тодорхойлж туршилтанд хэрэглэгдэх багаж хэрэгслийг нэрлэнэ үү.
.............................................................................................................................................
в. Натрийн сульфатын уусмалаас натрийн сульфатыг салгах туршилтын дарааллыг товч бичнэ үү.
....................................................................................................................................................
.....................................................................................................................................................
а. Хатуу бодисын холимгоос иодыг хуурай нэрэх аргаар салгана. Ягаан өнгийн уур үүснэ. 1оноо, дөхүүлсэн бол 0.5оноо
б. шүүх арга 1оноо, штатив, юүлүүр, шүүлтүүрийн цаас, шилэн аяга, шилэн савх тус бүр 0.2оноо
в. Ууршуулах 0.5 оноо
1. Давсны уусмалыг ууршуулах аяганд хийнэ.
2. Аажмаар халааж ханасан уусмал үүстэл ууршуулна.
3. Талст үүсч дуусангуут хөргөнө. тус бүр 0.5 оноо
Полимерийн шинж чанар
а. Модыг цуулахад эслэг нь уртаашаа ширхгийн дагуу цуурдгийн шалтгааныг тайлбарлана уу.
...............................................................................................................................................
б. Полиэтилен уутыг нэг тийш татахад сунаад тасардаггүй мөртлөө хөндлөн татахад тасардгийн шалтгааныг тайлбарлана уу.
............................................................................................................................................
в.Полиэтилен гарган авах урвалын тэгшитгэлийг бичнэ үү.
...........................................................................................................................................
г. Хэрэв полиэтилений молийн масс нь дунджаар 39984 г/ моль бол түүнийг үүсгэж буй мономерийн тоог олно уу.
...............................................................................................................................................
а. Эслэгийн макро молекулуудын хоорондын устөрөгчийн холбоо тасардаг. Эслэг нь шугаман бүтэцтэй 1оноо
б. Уртаашаа сунадаг нь макро молекулын холбоонууд эгцэрч сунана. Хөндлөн татахад молекул хоорондын устөрөгчийн холбоо тасарна. Тус бүр 1оноо
в. Урвалын тэгшитгэл зөв бичсэн бол 1оноо
г. 1428 1оноо
Та дараахь мэдээллийг анхааралтай уншин зохих даалгавруудыг гүйцэтгэнэ үү?
Цөмийн зэвсэггүй бүс нь цэрэг зэвсэггүй хэсэгчилсэн нутгийн нэг төрөл бөгөөд эрх зүйн тодорхой журмын дагуу олон улсын харилцан тохирсон энэ нутагт цөмийн зэвсэг үйлдвэрлэх, турших, байрлуулах, тээвэрлэх, хадгалах, цөмийн цэнэг зөөгч байрлуулах, ер нь цэргийн бааз, аливаа төхөөрөмж байгуулахыг хориглоно.
...... Монгол улс 1993 онд Ерөнхий Ассамблейн чуулган дээр нутаг дэвсгэрээ цөмийн зэвсэггүй бүс гэж албан ёсоор зарласныг 2001 онд НҮБ – ын Аюулгүйн зөвлөлийн Цөмийн зэвсэг бүхий байнгын 5 гишүүн улс дэмжиж, Монгол улсыг цөмийн зэвсэггүй бүс нутаг гэж албан ёсоор тунхаглав. 2002 онд НҮБ – ын Ерөнхий Ассамблейн Монгол улсыг цөмийн зэвсэггүй бүс гэсэн тогтоолыг санал хураалгүйгээр шууд батлав. Ингэснээр Монгол улсын эсрэг цөмийн зэвсэг хэрэглэхгүй байх, бусад улс хэрэглэсэн тохиолдолд Монгол улсыг хамгаалах үүрэг авсан хэрэг гэж ойлгож болох юм. /Олон улс судлалын дээд сургууль. ЭШБ № 3 УБ 2014/
Цөмийн зэвсэггүй бүс гэдэгт юуг ойлгох вэ?
............................................................................................................................................................................................................................................................................................................
Цөмийн зэвсэггүй бус гэдэг нь цэрэг зэвсэггүй хэсэгчилсэн газар буюу цөмийн зэвсэг үйлдвэрлэх, туршилт хийх, байршуулах, тээвэрлэх зэргээр цэргийн бааз, аливаа төхөөрөмж байрлуулахгүй бүс нутгийг хэлнэ.
Монгол улс яагаад өөрийгөө цөмийн зэвсэггүй бүс гэж НҮБ – ын Ерөнхий ассамблей дээр зарласан бэ?
............................................................................................................................................................................................................................................................................................................
Монгол улс нь цэргийн бааз, болон аливаа цэрэг зэвсэглэлгүй бүс нутаг учраас зарлансан.
НҮБ нь Монгол улсыг цөмийн зэвсэггүй улс гэдгийг хүлээн зөвшөөрсөн тогтоол гаргаснаар манай улсын өмнө ямар үүрэг хүлээх вэ?
............................................................................................................................................................................................................................................................................................................
Монгол улсын эсрэг цөмийн зэвсэг хэрэглэхгүй байх, бусад улс хэрэглэсэн тохиолдолд Монгол улсыг хамгаалах үүрэг авсан
НҮБ – ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн орнуудыг нэрлэн бичнэ үү?
............................................................................................................................................................................................................................................................................................................
БНХАУ, ОХУ, АНУ, Их британи, Франц
Гальваны элемент
а. Цайр ба зэс электродыг цайр болон зэсийн сульфатын давсны уусмалд дүрсэн гальван элементийн хялбар схемийг зурна уу.
б.Цайр ба зэс электродын аль нь сөрөг электрод вэ?
.....................................................................................................................................................
в.Электродууд дээр явагдах исэлдэх, ангижрах хагас урвалын тэгшитгэлийг бичнэ үү.
...................................................................................................................................................
.................................................................................................................................................
А. Вольтметр, холбогч хоолой (давсан гүүр ) тус бүр 0.5 оноо, багажны зураг 1оноо
б.цайр 1оноо
в. Урвал тус бүр 0.5оноо
Масс спектр
Атом, молекулын массыг хэмжих багаж төхөөрөмжийг масс спектрометр гэнэ. Масс спектрометрийн аргыг изотопуудын тоо, эзлэх хувь, атом массыг нарийвчлалтай тогтооход хэрэглэдэг.
а. Дээрх масс спектрийн зургаас үзэхэд циркони элементэд 51.5% 90Zr, 11.2% 91Zr, 17.2%92Zr, 17.4% 94Zr, 2.8% 96Zr изотоп тус тус агуулагддаг бол цирконийн харьцангуй дундаж атом массыг олно уу.
........................................................................................................................................................
б. цирконийн үнэмлэхүй атом массыг олно уу.
.......................................................................................................................................................
в. 94Zr ба 96Zr-ийн нейтрон, электроны тоог олно уу.
....................................................................................................................................................
а. 91.22 1оноо
б. 91.22/6.02∙1023 = 15.15∙10-23 грамм 1оноо
в. Тус бүр 0.5, бүгд 2 оноо
Элементийн шинж чанар
Доорх хүснэгтэнд A-F хүртэлх 6 бодисуудын хайлах цэг, буцлах цэг, цахилгаан дамжуулах чанарыг үзүүлжээ.
Бодис |
Хайлах цэг ,oC |
Буцлах цэг ,oC |
Тасалгааны температурт цахилгаан дамжуулах чадвар |
Усанд ууссан бодисын цахилгаан дамжуулах чадвар |
A |
660 |
2519 |
сайн |
Уусдаггүй |
B |
113 |
184 |
Дамжуулдаггүй |
Уусдаггүй |
C |
0 |
100 |
Маш муу |
Маш муу |
D |
801 |
1413 |
Дамжуулдаггүй |
Сайн |
Е |
-71 |
-62 |
Дамжуулдаггүй |
Уусдаггүй |
а. Тасалгааны температурт талст байдлаар оршдог 3 нэгдлийг нэрлэнэ үү.
......................................................................................................................................
б.Ионы нэгдлийг нэрлэнэ үү.
.....................................................................................................................................
в. Тасалгааны температурт хий байдлаар оршдог нэгдлийг нэрлэнэ үү.
........................................................................................................................................
г. Аль бодис нь тасалгааны температурт шингэн байдлаар оршдог вэ?
........................................................................................................................................
д. Аль бодис нь металл вэ?
..............................................................................................................................................
а. A, B, D 1оноо
б. D 1оноо
в. E 1оноо
г. C 1оноо
д. A 1оноо
Хийн шинж чанар
аммиак |
неон |
Нүүрстөрөгчийн диоксид |
Нүүрстөрөгчийн монооксид |
хүчилтөрөгч |
этен |
устөрөгч |
азот |
хлор |
фтор |
Дараах асуултуудад хариулахдаа эдгээр хийнүүдээс сонгоно уу.
а. Хүчлийн оксид болох хийг сонгож шохойн устай харилцан үйлчлэх урвалын тэгшитгэл бичнэ үү.
........................................................................................................................................................
................................................................................................................................................
б.Полимержиж болох хийг сонгож, полимержих урвалын тэгшитгэлийг бичнэ үү.
........................................................................................................................................
в. Усыг ариутгахад ашиглагддаг хийг нэрлэнэ үү.
........................................................................................................................................
г. Агаарын гол бүрэлдэхүүн хэсэг хийг сонгож, нягтыг тооцоолно уу.
...........................................................................................................................................
д. Хүчилтэй харилцан үйлчилж давс үүсгэдэг хийг сонгож, хэрхэн таних талаар товч тйалбарлана уу.
.............................................................................................................................................
а. Нүүрсхүчлийн хий шохойн устай харилцан үйлчлэх 1-2 шаттай тэгшитгэл бичсэн бол 1оноо
б. Этений полимержих урвал 1оноо
в. Хлор 1оноо
г. Азот, 1.25г/lл 1оноо
д. Аммиак хүчилтэй урвалын тэгшитгэл 1оноо, чийгтэй улаан лакмусыг хөх болгодог 1оноо
Парциаль даралт
600 мл саванд 2 моль О2, 1 моль Не хийнүүд агуулагдаж байв.Савны ерөнхий даралт 760 торр бол
а. Парциаль даралтыг олох ерөнхий томьёо бичнэ үү.
...................................................................................................................................................
б. Хүчилтөрөгчийн парциаль даралтыг олно уу.
..................................................................................................................................................
в. Өөр нэгэн холимог дахь хүчилтөрөгчийн парциаль даралт 0,24 атм., гелийн парциаль даралт 0,36 атм тус тус болно. Энэ хийн холимог дах хүчилтөрөгчийн молийн эзлэх хувийг тооцоолно уу.
...................................................................................................................................................
а. Рпарц=(ʋ(хий))/(ʋ(холимог))·Рер 1оноо
б. Рпарц(O2)=2моль/3моль·760торр=506.67 торр 2оноо
в. 0.24 атм / 0.6 атм = 0.4 буюу 40%
Химийн элемент, шинж чанар
Цагаан тугалга нь IV бүлгийн элемент юм. Түүний металлын идэвхийн эгнээн дэх байршил нь цайр, төмөр, цагаан тугалга, зэс
а. Зэврэлээс хамгаалах үүднээс гангаар хийсэн эдийг цагаан тугалга эсвэл цайраар бүрдэг. Цайрын давхарга гэмтэхэд доорх ган нь зэвэрдэггүй. Харин цагаан тугалганы
давхарга эмтрэхэд ган зэвэрдэг. Үүнийг товч тайлбарлана уу.
...............................................................................................................................................
...............................................................................................................................................
б. Цагаан тугалганы (II) сульфатын уусмалыг нүүрсэн электрод ашиглан электролизд оруулав.
Анод дээрх исэлдэх хагас урвалын тэгшитгэл бичнэ үү. ........................................................................................................................................
в. Катод дээрх ангижрах хагас урвалын тэгшитгэл бичнэ үү.
...................................................................................................................
г. Энэ электролизээр үүсэх хүчлийг нэрлэнэ үү.
................................................................................................................................
а. Цайр төмрөөс идэвхтэй учир түрүүлж исэлдэнэ, цагаан тугалга идэвх муутай учир ховхроход төмөр өөрөө исэлдэнэ. Тус бүр 1оноо
б. 2Н2О -4е-→О2 + 4H 1оноо
в. Sn2+ +2e-→ Snо 1оноо
г. Хүхрийн хүчил 1оноо
Органик бодисын шинж чанар
Бутанолийн бүтцийн томьёо өгөгджээ. CH3 — CH2 — CH2 — CH2 — OH
а. Бутанолыг газрын тос болон ферментийн аргаар гаргаж авдаг. Газрын тосноос бутанол гаргаж авах химийн аргачлалыг дараах схемээр тодорхойлдог бол холбогдох урвалын тэгшитгэлийг бичнэ үү.
Газрын тос → бутен → бутанол
...........................................................................................................................
б. Бутанол нь калийн пермангатаар хүчиллэг орчинд халаахад исэлдэн карбон хүчил үүсгэдэг бол карбон хүчлийн байгууллын томьёог бичиж олон улсын нэршлээр нэрлэнэ үү.
нэр ...........................................................................................................................
байгууллын томьёо.............................................................................................
в. Бутанол нь этаны хүчилтэй урвалд орж гадил жимсний үнэртэй Х шингэн үүсгэнэ. Түүний хялбар томьёо нь C3H6O ба Mr нь 116 бол Х хүчил нь ямар төрлийн нэгдэл вэ?
i...............................................................................................................................
Х нэгдлийн байгууллын томьёог бичнэ үү.
ii...............................................................................................................................
а. Бутан→ бутен → бутанол урвалын тэгшитгэл бүр 0.5оноо
б. Бутаны хүчил, СН3СН2СН2СООН тус бүр 0.5оноо
в. i.нийлмэл эфир, ii.СН3СООС4Н9 тус бүр 1оноо
НҮБ-ын дэргэдэх Их Британи, Франц, Германы төлөөлөгчид Сири улсын эсрэг хоригуудын тогтоол боловсруулах бодолтой байгаагаа Аюулгүйн зөвлөлд мэдэгдэв. Тэд өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт Вашингтонд тус улсын эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээ авахыг баталсан юм. Олон улсын хүний эрхийг хамгаалах байгууллагын мэдээлснээр Сири улсад өнгөрсөн гуравдугаар сараас хойш 2000 орчим хүн амиа алджээ. Ерөнхийлөгч Башар Ассад өргөн хүрээтэй цэргийн ажиллагаагаа зогсоосон гэж мэдэгдсэн ч биелэлээ олоогүйг томоохон агентлагуудын мэдээлэл нотолсон байна.
АНУ-ын төлөөлөгч Росемэри Ди Карло "Аюулгүйн зөвлөлийн тогтоол Ассад болон түүнтэй холбогдох албаны хүмүүст үйлчилнэ. Цаашид цогц арга хэмжээ авсан тохиолдолд Сирийн эрх баригчид энгийн иргэдийн эсрэг явуулж байгаа цэргийн ажиллагаагаа зогсооно гэж найдаж байна" хэмээн "ABC" сувагт өгсөн ярилцлагадаа дурьджээ. / 2011.08.22.news gogo.mn/
НҮБ – ын Аюулгүйн зөвлөл Сири улсын эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээ авах тогтоолыг яагаад баталсан бэ?
............................................................................................................................................................................................................................................................................................................
Сирийн эрх баригчид энгийн номхон ард иргэдийн эсрэг цэрэг зэвсэглэлийн арга хэмжээ авсан.
Энэхүү эдийн засгийн хориг арга хэмжээ авснаар Сири улсад ямар үр дүн гарна гэж та нар бодож байна вэ?
............................................................................................................................................................................................................................................................................................................
Сири улсад дэгдсэн иргэний дайны үйл ажиллагаа зогсоно.
НҮБ нь олон улсын нийтээр хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээг зөрчсөн тохиолдолд эдийн засгийн хоригоос өөр ямар алхмуудыг хэрэгжүүлэх эрхтэй байдаг болохыг нэрлэн бичнэ үү?
............................................................................................................................................................................................................................................................................................................
Энхийг сахиулах хүчин илгээх, нэр бүхий улс төрийн удирдагч зүтгэлтнүүдэд хариуцлага тооцох, олон улсын шүүхээр арга хэмжээ авах, хүмүүнлэгийн арга хэмжээ авах
НҮБ – ээс Сири улсын эсрэг хэрэгжүүлж буй энэхүү хоригыг олон улсын харилцаанд юу гэж нэрлэдэг вэ?
................................................................................................................................................
Олон улсын харилцааны хариуцлага тооцох арга хэмжээ
НҮБ нь улс орнуудын засгийн газрын эсрэг ямар тохиолдолд хориг арга хэмжээ авдаг вэ?
............................................................................................................................................................................................................................................................................................................
Олон улсын эрхийн ба ёс зүйн нийтээр хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээг зөрчсөн тохиолдолд хориг арга хэмжээ авна.
Доорх эхийг уншаад зохих асуултанд хариулна уу?
Монгол улсын иргэн Бат нь хувийн ажлаар ОХУ – руу зорчсон байна. Тэрбээр гаалийн болон улсын хилээр зорчин нэвтрэхийг нэг л зүйл гэж ойлгон, өөрийн авч яваа эд зүйлсээ зөвхөн хил нэвтрэх үедээ хилийн шалган дээр л үзүүлнэ хэмээн гаалийн байцаагчтай маргалдан саатуулагдсан байна.
Иргэн Бат ямар зөрчил гаргасан бэ?
...........................................................................................................................................................................................................................................................................................................
Иргэн хил нэвтрэхдээ гаалийн үзлэг шалгалт хийлгэх тухай журам зөрчсөн.
Иргэн Бат нь гадаадад зорчих, оролцох үйл ажиллагааны ямар хэлбэрийг үйлдээгүй вэ?
........................................................................................................................................................................................................................................................................................................................
гаалийн үзлэг шалгалт хийлгээгүй
Монгол улсын иргэн нь Олон улсын харилцааны субьект мөн үү? Хэрвээ мөн бол ямар эрх эдлэх вэ?
............................................................................................................................................................................................................................................................................................................
мөн. Тухайн улсын хилээр чөлөөтөй нэвтрэх, тухайн улсын хууль тогтоомжийг хүндэтгэн даган биелүүлэх
Монгол улсын иргэд ОХУ руу зорчихдоо ямар журмыг баримтлах ёстой вэ?
............................................................................................................................................................................................................................................................................................................
Хоёр Улсын Засгийн газар хоорондын хамтарсан хэлэлцээрийн хүрээнд байгуулсан журмыг баримтална. Мөн тухайн улсын хууль тогтоомжийг даган мөрдөнө.
Монгол болон ОХУ – ын иргэд хоорондоо хэдэн оноос харилцан визгүй зорчиж эхэлсэн бэ?
......................................................................................................................................................
иргэд харилцан визгүй зорчих тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын 2014 оны 9 дүгээр сарын 3-ны өдрийн Хэлэлцээр”-ийн манай хоёр дагуу нэг улсын иргэд 30 хүртэл хоногийн хугацаанд харилцан визгүй зорчих болон дамжин өнгөрөх эрхтэй
Доорх 2 эх сурвалжуудыг сайтар уншин өгөгдсөн даалгаварт хариулж бичнэ үү?
Монгол улс Далайн эрх зүйн тухай конвенцид нэгдэж орсон далайд гарцгүй улсын нэг юм. 1991 оны 08-р сард Монгол улс, Хятад улсын нутаг дэвсгэрээр далайд гарах болон буцах, дамжин өнгөрөх, тээвэр хийх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулагдсан. Уг хэлэлцээрээр Монгол улс Тяньжин хотын Синьган боомтоор дамжин далайд гарч байхаар тохиролцжээ.
Монгол улсын хувьд цөмийн зэвсэг бүхий, НҮБ – ын байнгын гишүүн хоёр том гүрэнтэй хил залгаа, далайд гарцгүй, эдийн засгийн хөгжлийн хувьд сул, өргөн уудам нутаг дэвсгэрт тархсан цөөн хүн амтай зэрэг байдал нь гадаад бодлогын нэг хязгаарлалт юм. Далайд гарцгүй байдал нь Монголын экспорт, импортын барааны гаалийн үнэ өртгийг өсгөн нэмэгдүүлэх хүчин зүйл болдог.
“ Монгол улс далайд гарцгүй орон” гэсэн өгөгдлийг тайлбарлана уу?
............................................................................................................................................................................................................................................................................................................
Монгол улс нь бусад улсуудтай далай тэнгисээр хиллэдэггүй гэсэн санаа
Далайн эрх зүйн тухай конвенцид нэгдэн орсон нь Монгол улсад ямар ач холбогдолтой байж болох вэ?
............................................................................................................................................................................................................................................................................................................
Монгол улс нь хэдийгээр далай тэнгисээр улс орнуудтай хиллэдэггүй ч гэсэн бусад улсын нутаг дэвсгэрээрдалайд гарах болон дамжин өнгөрөх, тээвэр хийх эрхтэй болсон.
Монгол улсын гадаад нөхцөл байдлын хягзаарлалтанд өөр юу орж болохыг тоочин бичнэ үү?
............................................................................................................................................................................................................................................................................................................
Үйлдвэрлэгч орон биш, экспортын барааны нэр төрөл бага, гадаад вальютын ханш өндөр... Гэх зэрэг
Хоёр улсын хооронд байгуулагдсан засгийн газрын хэлэлцээрийн дагуу Монгол улс ямар эрх эдлэх боломжтой болсон бэ?
..........................................................................................................................................................................................................................................................................................................
Монгол улс, Хятад улсын нутаг дэвсгэрээр далайд гарах болон буцах, дамжин өнгөрөх, тээвэр хийх
Далайд гарцгуй улсын эрх зүйн байдлыг тодорхойлно уу?
...........................................................................................................................................................................................................................................................................................................
Далайд гарцгүй улс нь далайд гарах, буцах эрхтэй, дамжин өнгөрөх улс орнуудын нутаг дэвсгэрт чөлөөтэй зорчих, нэвтрэх, бусад улсуудын тээвэрт саад учруулахгүй байх зэрэг
Саванд 14 г масстай, 4 м3 эзэлхүүнтэй, 105 Па даралттай азот байв. Хийн температурыг изохороор 2 дахин нэмэгдүүлсэн бол
a) Хийн даралт ямар байх вэ тооцоолно уу.
b) Хийн гүйцэтгэсэн ажлыг тооцоолно уу.
c) Хийн дотоод энергийн өөрчлөлт 5∙105 Ж-аар өөрчлөгдсөн бол гаднаас ямар хэмжээний дулаан өгсөн бэ тооцоолно уу.
Саванд 14 г масстай, 4 м3 эзэлхүүнтэй, 105 Па даралттай азот байв. Хийн температурыг изобараар 2 дахин нэмэгдүүлсэн бол
a) Хий тэлсэний дараах эзэлхүүнийг олно уу.
b) Хийн гүйцэтгэсэн ажлыг тооцоолно уу.
c) Хийн дотоод энергийн өөрчлөлт 5∙105 Ж-аар өөрчлөгдсөн бол гаднаас ямар хэмжээний дулаан өгсөн бэ тооцоолно уу.
Саванд 14 г масстай, 27oС температуртай азотын хий байв. Изобараар хийн эзэлхүүнийг 2 дахин нэмэгдүүлсэн бол
a) Хий тэлсний дараах температурыг тооцоолно уу.
b) Хийн дотоод энергийн өөрчлөлтийг тооцоолно уу.
c) Хийн даралт 105 Па байсан бол анхны эзэлхүүнийг тооцоолно уу.
Биеийн дулаан багтаамж гэж . . . . . . . . . хэлнэ.
1 градусаар биеийг халаахад шаардагдах дулааны тоо хэмжээгээр илэрхийлэгдэх хэмжигдэхүүн. Биеийг халаахад шаардагдах дулааны энергийг харгалзах температурын өөрчлөлтөд харьцуулсан харьцааг
a) Хөргөгч машин яаж доторх хүнсний бүтээгдэхүүнийг хөргөдөг вэ?
a. Карногийн урвуу циклээр ажилладаг. Хүйтэн биеэс дулаан авч, халуу биед өгдөг. Үүний тулд цахилгаан энерги ашигладаг.
a). Дулаан багтаамж нь тогтмол процессыг политроп гэдэг. Политроп процессын тэгшитгэл
.
a) Изобар, изохор процесс политроп процесс болохыг батална уу.
a. ; изобар
; маш их. Изохор.
Шатдаг хийгээр ажилладаг дотоод шаталтын Отто машин 2 изохор ба 2 адиабат процессоор ажилладаг. Түүний АҮК -ийг дараах томьёогоор тооцоолж болно.
Үүний, адиабатын илтгэгч.
a) Отто машины АҮК -ийг тооцоолно уу.
0.47 =47 %.
Идеал халаагчийн дулаан 72 кЖ, хөргөгчийн дулаан 56 кЖ байв. Хэрэв дулааны машины хөргөгчийн температур 270C бол
a) Дулааны машины ашигт үйлийн коэффициентыг тооцоолно уу.
b) Дулааны машины халаагчийн температурыг тооцоолно уу.
c) Дулааны машины халаагчийн ажил 90 кЖ бол хөргөгчийн ажлыг олно уу.
Идеал халаагчийн дулаан 60 кЖ, хөргөгчийн дулаан 46 кЖ байв. Хэрэв дулааны машины халаагчийн температур 117oC бол
a) Дулааны машины ашигт үйлийн коэффициентийг тооцоолон олно уу.
b) Дулааны машины хөргөгчийн температурыг тооцоолон уу.
c)Дулааны машин 2 минутанд ажиллаад зогссон бол хөргөгчийн чадлыг тооцоолно уу.
Идеал дулааны машины хөргөгчийн температур 27oC бөгөөд дулааны машины ашигт үйлийн коэффицент 23% байв.
a) Дулааны машины халаагчийн температурыг тооцоолон олно уу.
a. Өгөгдсөн температуртай халаагч, хөргөгч бүхий бодит дулааны машины АҮК -ийн хүрэх дээд утгыг идеал дулааны машины АҮК харуулдаг. Үүнийг үндэслэнэ үү.
a. Карногийн машины авсан дулаанаар хамгийн их ажил хийхийн тулд ямар процесс байвал зүйтэй талаар дэвшүүлсэн санаануудыг үнэлнэ.
Идеал дулааны машины халаагчийн температур 117 oC бөгөөд дулааны машины ашигт үйлийн коэффицент 23% байв.
a) Дулааны машины хөргөгчийн абсолют температурыг олно уу.
a) Дулааны машиныг ажлын бие, халаагч, хөргөгчөөс тогтдог гэж үздэг. Халаагч ямар үүрэгтэй вэ? Халаагч байхгүй байвал яах бол?
а. Дулааны машин нь дулааны энергийг механик энерги болгох төхөөрөмж. Гаднаас дулааны энерги авах ёстой. Энэ энергийг өгөх биеийг халаагч гэнэ.
Идеал дулааны машины халаагчийн температур 117oC, хөргөгчийн температур 27oС байв.
a) Дулааны машины ашигт үйлийн коэффицентийг олно уу.
a). Абсолют хар биеийн цацаргалтын Стефан - Больцманы хууль ёсоор хар биеийн туяа цацаргах чадвар биеийн абсолют температурын 4 зэргээс шууд хамаардаг. . Вт/ м2К4 нь Стефан -Больцманы тогтмол. Дэлхийн дундаж температур T= 288 К. Дэлхийн 1 м2 талбайгаас цацаргах дулааны цацаргалтын чадлыг олно уу.
Босоо байрлуулсан цилиндр саванд байгаа гелийг 2 дм2 суурийн талбайтай 10 кг масстай бүлүүрээр таглав. Савны гаднах агаарын даралт 100 кПа байв. Хий изобараар тэлэхэд бүлүүр дээшээ 20 см зайд өргөгдөв.
a) Хийн эзлэхүүн ямар хэмжээгээр өөрчлөгдсөн бэ?
a. = 2*2 = 4 дм3.
Босоо байрлуулсан цилиндр саванд байгаа гелийг үрэлтгүй чөлөөтэй хөдлөх боломжтой 2 дм2 талбайтай 10 кг масстай бүлүүрээр таглав. Савны гаднах агаарын даралт 100 кПа бөгөөд хэсэг хугацааны дараа хий изобараар тэлсэний улмаас бүлүүр дээшээ 20 см зайнд өргөгдсөн бол
a) Саван доторх хийн даралтыг тооцоолон олно уу.
b) Саван доторх хийн гүйцэтгэсэн ажлыг тооцоолон олно уу.
c) Хийн дотоод энерги 480 Ж-аар өөрчлөгдсөн бол гаднаас ямар хэмжээний дулаан өгсөн вэ тооцоолон олно уу.
a) Дулаан дамжуулал гэж . . . . . үзэгдлийг хэлнэ.
a. Молекулын дулааны хөдөлгөөний кинетик энерги нь молекулын мөргөлдөөнөөр нэгээс нөгөөд дамжих (1)
a). Хийн дотоод энерги, ажил, дулааны тоо хэмжээ гэсэн хэмжигдэхүүнүүдийн ялгааг тайлбарлана уу.
a. Дотоод энерги нь биед агуулагдана. Идеал хийн хувьд молекулын дулааны хөд -ний КЭ -ийн нийлбэртэй тэнцүү байна (1). Ажил ба дулааны ТХ нь энергийн өөрчлөлт (1), иймд дельта үсэг өмнө нь бичдэггүй. Ажил нь механик КЭ -ийн өөрчлөлт, дулааны ТХ нь дулааны хөд -ний КЭ -ийн өөрчлөлт (1). Эдгээр нь төлөвийн параметр биш.
Бүлүүрээр тагласан саванд байгаа 80 г масстай аргон хийн дотоод энерги 7.5∙кЖ, эзлэхүүн нь 6 л байв.
a) Саванд байгаа хийн температурыг олно уу.
a. томьёогоор T=300 K=27 oC.
Бүлүүрээр тагласан битүү саванд байгаа 4 г масстай гелийн температур 127 oC, даралт нь 6∙103 Па байв.
a) Хийн эзлэхүүнийг олно уу.
м3
Бүлүүрээр тагласан битүү саванд байгаа 8 г масстай гелийн температур 127 oC, хийн даралт нь 6∙105 Па байв.
a) Хийн эзлэхүүнийг олно уу.
a. 0.33 л.
Бүлүүрээр тагласан битүү саванд байгаа 3 кг масстай гелийн даралт нь 6∙105 Па, эзэлхүүн нь 8.31 м3 байв.
a) Энэ үед хийн абсолют температур ямар байсан бэ тооцоолон олно уу.
b) Хийн температурыг 20К-ээр нэмэгдүүлсэн бол хийн дотоод энергийн утгыг тооцоолон олно уу.
c) Хийн температурыг изохороор нэмэгдүүлсэн бол хий өгсөн дулаанаар ямар хэмжээний ажил гүйцэтгэсэн вэ тооцоолон олно уу.
Бүлүүрээр тагласан битүү саванд байгаа 3 кг масстай гелийн температур 127oC, эзэлхүүн нь 8.31 м3 байв.
a) Энэ үед хийн даралтыг тооцоолон олно уу.
b) Хийн дотоод энергийг тооцоолон олно уу.
c) Хий изобараар тэлэхэд эзэлхүүн нь 9.31м3 болсон ба энэ үед хийд ямар хэмжээний ажил хийгдсэн вэ тооцоолон олно уу.
Бүлүүрээр тагласан битүү саванд байгаа 2 моль хүчилтөрөгч хийн температур 47 oC, даралт нь 2∙104 Па байв.
a) Хийн эзлэхүүнийг олно уу.
Бүлүүрээр тагласан саванд байгаа 2 кг масстай хүчилтөрөгч хийн даралт нь 2∙104 Па, эзлэхүүн нь 8.31 м3 байв.
a) Энэ үед хийн абсолют температур ямар байсан бэ?
c) Хий изобараар тэлэхэд 4∙104 Ж ажил хийж гүйцэтгэсэн бол хийд гаднаас ямар хэмжээний дулаан өгсөн вэ тооцоолон олно уу.
Бүлүүрээр тагласан битүү саванд байгаа 2 кг масстай хийн температур 47 oC, даралт нь 2∙104 Па, эзлэхүүн нь 8.31 м3 байв.
a) Хийн моль массыг тооцоолон олно уу.