Нээлттэй даалгавар (Нийт: 19,976)

Анги:
Агуулга:
Дэд агуулга:
Төрөл:
Үнэлгээний зорилт:
Даалгаварын хэлбэр:
Дугаар:
Оноо:
Хугацаа:
Х.Э чадамж
Х.Э.Чадвар
Ч.Алхам
Т.М.Түвшин
Ү. нэгж
Суралцахуйн ҮД
Шалгуур
Гүйцэтгэл Т
Оноо: 3 №: 833

Энзимийн  амьдрал практикт ашиглаж байгаа жишээг бичнэ үү.    

Хэрэглээний төрлүүд  Жишээ                                                            
1 Ахуйн хэрэгцээнд  
2 Үйлдвэрлэлд  
3 Анагаах ухаанд  

       

 

 

  • Ахуйн хэрэгцээнд: Угаалгын нунтагийн найрлаганд оролцдог.
    Үйлдвэрлэлд: Арьс шир боловсруулах үйлдвэрт, малын тэжээлийн үйлдвэрлэл, пиво, талхны үйлдвэрлэлд зэрэгт ашигладаг.
    Анагаах ухаанд: цусан дахь сахарын хэмжээг тодорхойлох тестийн найрлаганд орох

     

Оноо: 4 №: 605

үйлдлийг гүйцэтгэ.

 

  • A.x^{2}-16 квадратуудын ялгаврын томъёо ашиглан үржигдэхүүн болгон задалбал (1 оноо)

    B. x^{2}-7x+12  квадрат 3 гишүүнтийг зөв үржигдэхүүн болгон задалбал ( 1оноо)

    C.Үржүүлэх үйлдлийг зөв гүйцэтгэсэн бол ( 1 оноо)

    D.Нэмэх үйлдлийг зөв гүйцэтгэвэл ( 1 оноо )

Оноо: 2 №: 832

Сүүлийн жилүүдэд хүн төрөлхтөн хувиргасан гентэй жимс, хүнсний ногоог өргөн хэрэглэх болсон. Үүний давуу болон сул талуудаас тайлбарлан бичнэ үү.

  • Давуу талууд: Хүн төрөлхтний хүнсний хэрэгцээг хангаж, ашиг шим өндөртэй, өвчин хортонд тэсвэртэй байдаг.
    Сул талууд: Төрөл бүрийн харшил үүсгэх магадлалтай. Үүнээс гадна яваандаа тухайн ургамлууд нь төрөл бүрийн өвчин, хортонд тэсвэртэй хогийн ургамлууд болж хувирах магадлалтай.

    давуу, сул талуудаас нэрлэсэн бол тус бүр 1 оноо

Оноо: 3 №: 831

Хүрээлэн буй орчны бохирдлын хэлбэрүүдээс 3-ыг бичнэ үү.                                               -                                                             

  • -Химийн, биологийн, цацрагийн, шуугианы бохирдол                                               

Оноо: 3 №: 830

Судалгаагаар Монгол орны 90 орчим хувь нь цөлжих боломжтой гэж тогтоогджээ. Дараах хүснэгтийг нөхөж бичээрэй.  

№         Цөлжилт үүсэх шалтгаан                                   Багасгах арга зам                
     
     
     

 

  • Цөлжилт үүсэх шалтгаанууд: Ой модгүй болох, дэлхийн дулаарлын улмаас гол горхи ширгэх, уул уурхайн олборлолт, элсний нүүдэл, газар тариалан эрхлэлт гэх мэт
    Цөлжилтийг багасгах арга замууд: Сул элсийг бэхжүүлэх, ой моджуулж, ургамалжуулан нөхөн сэргээлт хийх

     

Оноо: 2 №: 829

Сукцессын үйл явцыг зөв дараалалд оруулна уу.                                              

I. Тэнд амьд бие шилжин нүүнэ.
II. Амьд биес хоорондоо өрсөлдөж зарим нь түрэгдэнэ.
III. Амьдралгүй дэвсгэр нутаг үүснэ.
IV. Тогтвортой экосистем үүснэ.
V. Тэд тухайн нутагт амьдарч оршино.

 

  • III, I, V, II, IV   тус бүр 0.5 оноо

Оноо: 3 №: 828

Гадаргын ус бохирдох гол эх үүсвэрүүдээс 3-ыг нэрлэж бичнэ үү.

  • Хот суурин газрын ахуйн бохир ус, үйлдвэрийн бохир ус, цахилгаан станцын хөргөлтөнд зарцуулагдаад гарсан ус, МАА, газар тариаланд ашигласан ус, цацраг идэвхит бодисоор бохирдсон ус, гадаргуугийн үерийн ус, уурхайн юүлэлтийн ус

    Доорх санаауудаас нэрлэсэн бол хариулт тус бүр 1 оноо

Оноо: 4 №: 604

  үйлдлийг гүйцэтгэ.

    

  • A.x^{2}-9 квадратуудын ялгаврын томъёо ашиглан үржигдэхүүн болгон задалбал ( 1 оноо )

    B.x^{2}-5x+6 квадрат 3 гишүүнтийг зөв үржигдэхүүн болгон задалбал ( 1оноо)

    C.Үржүүлэх үйлдлийг зөв гүйцэтгэсэн бол (1оноо)

    D.Нэмэх үйлдлийг зөв гүйцэтгэвэл ( 1 оноо )

Оноо: 3 №: 827

Мал, амьтнаас хүнд халдварладаг олон төрлийн өвчин эмгэг байдаг.  

I. Эдгээр халдварт болон байгалийн голомтот өвчин нь байгалийн ямар бохирдолд орох вэ?
II. Өвчин үүсгэгчид нь хүний биед ямар замуудаар дамжин халдварлах вэ?
III. Үүнээс сэргийлэх хамгийн гол арга нь юу вэ?

 

 

  • I. Биологийн бохирдол
    II. Агаар, ус, хөрсөөр хүний биед халдварлана.
    III. Хувийн ариун цэврийг сайн сахих, амьдарлын хэв маягаа зөв зохицуулах

    тус бүр 1 оноо

Оноо: 3 №: 826

Япон улсын нэгэн корпораци мөнгөн усны хаягдлаа далайн эргийн Минаматийн буланд асгадаг байжээ. Үүний нөлөөгөөр 1956 онд  аюулт өвчин Японд гарсан бөгөөд энэ өвчнийг булангийн нэрээр минамата гэж нэрлэжээ.                                    

I. Орчныг бохирдуулах мөнгөн усны эх үүсвэр ямар үйл ажиллагаатай холбоотой үүсдэг вэ?
II. Мөнгөн ус хүний биед дамжих замуудаас 3-ыг бичнэ үү. 
III. Мөнгөн ус хүний биед ямар сөрөг нөлөө үзүүлдэг вэ?

  • I. Ашигт малтмал, ялангуяа алтны олборлолт, үйлдвэрийн үйл ажиллагаа
    II. Амьсгал, арьс салст, хоол хүнсээр орно.
    III. Төв мэдрэлийн тогтолцоог гэмтээж, сонсгол, харааны эрхтнийг өвчлүүлэх
    Удамшлын гажиг үүсгэх, үе мөчийг өвчлүүлэх

     

Оноо: 2 №: 825

Агаарын бохирдол, дэлхийн дулаарал хоёрын хоорондын хамаарлыг жишээгээр тайлбарлан бичнэ үү.    

  • Хүний буруутай үйл ажиллагаа, зохисгүй хэрэглээ зэргээс болж агаарын бохирдлын хэмжээ ихэсч байна.Үүний нөлөөгөөр агаар мандал дахь нүүрчхүчлийн хий, нүүрс устөрөгчдийн хэмжээ ихэсч, дэлхийн дулаарал үүсдэг. Жишээ нь сүүлийн 100 жилд агаарын температур +0.2о С-ээр нэмэгдсэн байна. Цаашид энэ байдлаар агаар мандал дахь нүүрсхүчлийн хийн хэмжээ нэмэгдсээр байвал жилийн дундаж температур 3-5о С–ээр нэмэгдэнэ гэж тооцоолжээ.

    Дээрх санааг гаргасан бол оноог өгнө.

Оноо: 3 №: 603

f(x)=-2x-3   g(x)=3x+1  функцүүд өгөгдөв. 

1.  g(-3)  утгыг ол.                                      /1 оноо/

2.  g^{-1}\left ( x \right ) функцийг ол.                              /1 оноо/

3.  g^{-1}\left ( -2 \right )+f(-2) нийлбэрийг ол.   /1 оноо/

  •  Тус бүр нэг оноо өгнө.

Оноо: 2 №: 824

Сүүлийн жилүүдэд далайн усны түвшин 0.1- 0.2 м-ээр нэмэгдсэн. Үүний учир шалтгааныг тайлбарлаж, энэ үйл явцыг цаашид хэрхэн шийдвэрлэх талаар дүгнэлт гарган бичнэ үү?      

  • Хүлэмжийн хийн нөлөөгөөр дэлхийн дулаарал үүсч, агаарын температур нэмэгдэх болсон. Үүний нөлөөгөөр хойд мөсөн далайн мөс хайлж,  далайн усны түвшин тодорхой хэмжээгээр нэмэгдэх болсон. Үүнийг багасгахын тулд хүлэмжийн хийн ялгаралтыг багасгах, дэлхийн дулаарлын эсрэг арга хэмжээ авах, хүний байгальд үзүүлэх сөрөг нөлөө бууруулах хэрэгтэй.

     

Оноо: 3 №: 823

Хүлэмжийн үзэгдэл хэрхэн үүсдэг вэ? Түүний сөрөг нөлөөг хэлэлцэж, багасгах арга замуудаас тайлбарлан бичээрэй.

  • Хүний буруутай үйл ажиллагааны нөлөөгөөр агаар мандал дахь нүүрсхүчлийн хий, нүүрс устөрөгчдийн хэмжээ ихэсч, агаар мандалд хуримтлагддаг. Үүний нөлөөгөөр дэлхийн дулааны горимд өөрчлөлт орж, агаарын температурыг нэмэгдүүлдэг.Агаар мандал дахь нүүрсхүчлийн хий нэмэгдсэнээр сүүлийн жилүүдэд дэлхий цаг агаар нилээд дулаарч байна. Үүний нөлөөгөөр мөсөн далай хайлах, ингэснээр далайн усны хэмжээ нэмэгдэх зэрэг сөрөг үр дагаврууд үүсч байна. Тиймээс дэлхийн дулаарлаас сэргийлэхийн тулд хүний үйл ажиллагаанаас ялгарах нүүрхүчлийн хийн хэмжээг багасгах, ногоон ургамал ихээр тарих, тогтвортой хөгжлийн үзэл санааг хэрэгжүүлэхэд анхаарах  

    Дээрх санаануудаас тусгаж, хүлэмжийн үзэгдэл хэрхэн үүсдэгийг бичсэн бол 1 онооо, сөрөг нөлөөг тайлбарласан бол 1 оноо, багасгах арга замуудаас бичсэн бол 1 оноо

Оноо: 3 №: 822

Агаар мандал дахь амьд биеийн тархалт далайн түвшнээс дээш 45 км-ын дотогш байдаг. Үүнийг хэрхэн тайлбарлах вэ? 

  • Нарны хэт ягаан туяанаас амьд биеийг хамгаалдаг озоны давхраа энэ хязгаарт ирээд төгсдөг. Нарны хэт ягаан туянаы үйлчлэлээс шалтгаалж түүнээс цааш амьдрал оршин тогтнох боломжгүй.   Тухайн санааг гаргасан бол оноог өгнө.

Оноо: 1 №: 31

Урлагийн нийгмийн амьдрал гүйцэтгэх үүргийг зөв харгалзуулна уу?

А. Гоо сайхны үүрэг                             1. Сайн сайхан өөд тэмүүлэх, муу муухайг жигшин зэвүүцэх дээд зэргийн мэдрэмжийг олж авах

В. Бие хүн төлөвшүүлэх үүрэг             2. Тухайн цаг үедээ шүүмжлэлттэй хандах, ирээдүйн тухай таамаг дэвшүүлэх чадвар олгох

С. Танин мэдэхүйн үүрэг                     3. Жинхэнэ сайхныг төрхгүй, зохисгүй бүхнээс ялган салгаж, өөрийн үнэлэлт дүгнэлт өгөх чадвар эзэмших

 

  • А. a3 b1 c2

  • 2B. а1 b2 c3             

  • C.a2 b1 c3          

  • D.a3 b2 c1

Оноо: 3 №: 821

Зургийг ажиглаад асуултанд хариулна уу.                                                                     

I. Цэцгийн эм үржлийн эрхтнийг аль дугаар илэрхийлж байна вэ?
II. D дугаартай бүтцийн хэсэг ямар үүрэгтэй вэ? Түүний бүтцийг нэрлэж бичнэ үү.
III. J дугаартай бүтцийн хэсгийн нэр юу вэ?
 

  • I. С
    II. Тоос боловсорно. Тоос нь бүрхүүл, вегататив, генератив бөөмөөс бүрдэнэ.
    III. Үрт нахиа

     

Оноо: 3 №: 602

f(x)=3x-7,    g(x)=5x+3  функцүүд өгөгдөв.

1. g(-3)  утгыг ол.                                          /1 оноо/

2. g^{-1}\left ( x \right ) функцийг ол.                                 /1 оноо/

3. g^{-1}\left ( -2 \right )+f(-2)  нийлбэрийг ол.     /1 оноо/

 

  • Тус бүр 1 оноо өгнө.

Оноо: 4 №: 820

Графикт чандага болон шилүүсний тоо толгойн динамикийг үзүүлжээ.    

I. Чандаганаы тоо өсөхөөр шилүүсний тоо дагаад өсчээ. Харин чандаганы тоо буурвал шилүүсний тоо мөн буурчээ. Үүний учрыг тайлбарлана уу.
II. Чандаганы тоо толгой хэлбэлзэлтэй өссөн ба зарим жилүүдэд буурчээ. Түүний тоо толгойн өөрчлөлтөнд ямар хүчин зүйлс нөлөөлсөн байж болох вэ?
       

  • I. Хоол тэжээл зэргээс шалтгаалж чандаганы тоо өсөхөд шилүүс түүгээр хооллодог учраас түүний тоо толгой мөн адил өснө. Харин өвчин эмгэг болон байгалийн нөхцөл байдлаас шалтгаалж чандаганы тоо буурвал шилүүсний тоо мөн адил буурна.
    II. Байгаль орчны нөхцөл, хоол тэжээлийн хомсдол, өвчин эмгэг гэх мэт.   тус бүр 2 оноо

Оноо: 1 №: 49

 Ажилгүйдлийг бууруулах арга замуудыг зөв харгалзуулна уу?

А. Эдийн засгийн арга                      1. Мэргэжил олгох, давтан сургах, шилжилт хөдөлгөөнд хяналт тавих

В. Захиргааны арга                           2. Ажиллах хүчийг экспортлох, эдийн засгийн чөлөөт бүс байгуулах

С. Гадаад хүчин зүйлсийг ашиглах    3. Цалин, хөдөлмөрийн үнэ цэнийг нэмэгдүүлэх, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих

 

  • А. a3 b1 c2                 

  • B. а1 b2 c3             

  • C.a2 b1 c3         

  • D.a3 b2 c1

Оноо: 3 №: 819

Дараах зургуудыг ажиглаж, амьд биеийн харилцааны ямар хэлбэрүүд болохыг нэрлэж бичнэ үү.

a)                b)             c)

  • a) Паразит ба эзэн
    b) Мутуализм
    c) Махан идэштэн ба золиос   тус бүр 1 оноо

     

Оноо: 1 №: 75

Хүний эрхийг хамгаалах чиг үүрэг бүхий дараах байгууллагуудын шийдвэрлэх асуудлыг харгалзуулан зөвөөр тохируулна уу.?

А. Цагдаагийн байгууллага               1. Иргэд хоорондын гэрээний дагуу эд зүйл, өмч хөрөнгийг өмчлөхтөй холбоотой маргааныг хянан шийдвэрлэх

В. Шүүхийн байгууллага                   2. Хүний эрх, эрх чөлөө зөрчигдсөн боловч төрийн байгууллагууд зохих ёсоор хүний эрхийг хамгаалаагүй тохиолдолд эрхийг нь сэргээн эдлүүлэх 

С. Хүний эрхийн үндэсний комисс    3. Эд зүйл хулгайлах, дээрэмдэх зэрэг гэмт үйлдлийг илрүүлж таслан зогсоох

 

  • А. a3 b1 c2                 

  • B. а1 b2 c3             

  • C.a2 b1 c3         

  • D.a3 b2 c1

Оноо: 5 №: 818

Дараах амьтныг ангилна уу                                                                                  

I. Хүрээ-
II. Анги-
III. Бие нь хэдэн хэсгээс тогтдог болох-
IV. Хэдэн хос хөлтэй  болох-
V. Амьсгалын эрхтэн-

  • I. Үет хөлтний хүрээ
    II. Аалз хэлбэртний анги
    III. Толгой-цээж, хэвлий гэсэн 2 хэсгээс тогтоно.
    IV. 4 хос

    V. уушги, трахей

    тус бүр 1 оноо

Оноо: 5 №: 817

Энэ амьтныг тодорхойлно уу.                                                                                                      

I. Хүрээ-
II. Анги-
III. Бие нь хэдэн хэсгээс тогтдог болох-
IV. Хэдэн хос хөлтэй  болох-
V. Амьсгалын эрхтэн-
 

  • I. Үет хөлтний хүрээ
    II. Шавжийн анги
    III. Толгой- цээж- хэвлий гэсэн 3 хэсгээс тогтоно.
    IV. 3 хос
    V. Трахей (гуурс)

    тус бүр 1 оноо

Оноо: 1 №: 97

Захиргааны хэргийн шүүх хуралд оролцогч талуудыг харгалзуулан зөвөөр тохируулна уу.

А. Нэхэмжлэгч            1. Тухайн маргаж буй шийдвэрийг гаргасан захиргааны байгууллага, албан тушаалтан

В. Хариуцагч               2. Тухайн хэргийг шийдвэрлэхэд эрх, ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээд  

С. Гуравдагч этгээд    3. Захиргааны байгууллага, албан тушаалтнаас гаргасан шийдвэрийг хууль бус, эрхийг нь зөрчсөн гэж шүүхэд нэхэмжлэл гаргасан этгээд

 

  • А. a3 b1 c2

  • B. а1 b2 c3             

  • C.a2 b1 c3         

  • D.a3 b2 c1

Оноо: 3 №: 601

тэгшитгэлийн системийг бод

  • Орлуулгыг  зөв хийсэн бол – 1оноо

    Үүсгэсэн тэгшитгэлийг зөв бодсон бол – 1оноо

    Шийдийг  зөв олсон бол – 1оноо

Оноо: 5 №: 816

Дараах графикт Монгол улс дахь ХДХВ/ДОХ-ын халдвартай хүмүүсийн тоо өгөгджээ. Графикт дүгнэлт хийж асуултанд хариулна уу.                                

  I. ХДХВ-ын халдвар хэдэн оноос огцом өссөн байна вэ?
II. 2016 онд манай улсад хэдэн хүн  ХДХВ-ийн халдвар шинээр авсан байна вэ?
III. Хэдэн онд ХДХВ-ийн халдвар хамгийн өндөр бүртгэгдсэн байна вэ?
IV. Энэ өвчнөөс сэргийлэх 2 зөвлөмж бичнэ үү.
       

  • I. 2005 он
    II. 19
    III. 2014 он
    IV. ТҮБМ-н зарчмыг баримтлах (тэвчих, үнэнч байх, бэлгэвч хэрэглэх, мансууруулах бодис хэрэглэхээс зайлсхийх), шинжилгээгүй цус, цусан бүтээгдэхүүн хэрэглэхээс сэргийлэх гэх мэт

    I- III хүртэл тус бүр 1 оноо, IV даалгавар 2 оноо (дор өгөгдсөн санаануудаас 2-г нэрлэж бичсэн бол оноог өгнө.)

Оноо: 3 №: 600

тэгшитгэлийн системийг бод

  • Орлуулгыг  зөв хийсэн бол – 1оноо

    Үүсгэсэн тэгшитгэлийг  зөв бодсон бол – 1оноо

    Шийдийг  зөв олсон бол – 1оноо

Оноо: 1 №: 100

 Улсын нийт нутаг дэвсгэрт бүх хүн ам дагаж мөрдөх шийдвэр гаргаж, удирдан зохион байгуулдаг байгууллагуудын тогтолцоог ........................... гэнэ.

 

  • А. Төр

  • В. Нийгэм             

  • С. Төрийн бус байгууллага               

  • D. Аж ахуйн байгууллага

Оноо: 4 №: 815

Хүн сармагчин 2 удам төрлийн хувьд холбоотой ч тэдний биед тодорхой ялгаанууд гарчээ.

Зургийг ажиглаад дараах асуултанд хариулна уу.                     
I. Хүн ба сармагчны бие ялгаатай болоход юу нөлөөлсөн байж болох вэ?
II. Хүн босоо явдаг болсоноор араг ясанд ямар өөрчлөлт орсон бэ? Хүснэгтэнд нөхөж бичнэ үү.       

  Хүн     Сармагчин
Нурууны яс      
Сүүжний яс    
Цээжний яс      

                                 

 

 

 

  • I. Хүн, сармагчин 2-ын биеийн бүтцэд гарсан ялгаа нь өөр өөр нөхцөлд амьдрах болсонтой холбоотой.                              

    II.Хүн Сармагчин
    Нурууны яс  S хэлбэртэй болсон. Махир хэлбэрийг олоогүй.
    Сүүжний яс Хүн босоо явах болсноор сүүж өргөн болсон. Сармагчин хагас босоо явах болсон тул сүүж нарийн хавчиг болсон.
    Цээжний яс Хатгайдуу өргөн 2 хажуугаасаа хавчиг, зууван

     

Оноо: 1 №: 99

Ардчилсан бус төрийн шинжүүдийг дурьдахдаа илүүц зүйл нэрлэсэн бол  аль нь вэ?

  • А. Эрх мэдлийг төвлөрүүлдэггүй байх

  • B.Нэг буюу цөөн тооны хүн засгийн бүх эрх мэдлийг барьдаг

  • C.Шийдвэрийг ард түмнээр хэлэлцүүлж санал авдаггүй

  • D.  Хүний эрхийг зөрчиж, хүч хэрэглэдэг

Оноо: 3 №: 599

тэгшитгэлийн  системийг  орлуулах аргаар бод. 

  • Орлуулгаа  зөв хийсэн бол – 1оноо

    Үүсгэсэн тэгшитгэлийг  зөв бодсон бол – 1оноо

    Шийдийг  зөв олсон бол – 1оноо

Оноо: 1 №: 98

Ардчилсан төрийн шинжүүдийг дурьдахдаа илүүц зүйл нэрлэсэн бол  аль нь вэ?

  • А. Нэг намын тогтолцоо       

  • В. Иргэдийн оролцоо                

  • С. Эрх мэдлийн хуваарилалт              

  • D. Шударга, чөлөөт сонгууль

Оноо: 3 №: 814

Энэ эринд олон эст замгийн хөгжил эрчимжиж, хооллох, үржих арга зэрэг нь нэг эст замгаас улам боловсронгуй болжээ.  

I. Энэ аль эринийг илэрхийлж байна вэ?
II. Энэ эринд амьтны биеийн бүтцэд гарсан араморфоз юу байсан бэ?

 

  • I. Протерзой
    II. Энэ эринд амьтдын биеийн бүтэц 2 талын тэгш хэмтэй болж, цээж, бөгс, хэвлий, нуруу гэсэн хэсггүүдэд хуваагдсан.

    эртний нэрийг нэрлэсэн бол 1 оноо, тайлбарлаж бичсэн бол 2 оноо

Оноо: 3 №: 598

тэгшитгэлийн  системийг  орлуулах аргаар бод

  • Орлуулгыг  зөв хийсэн бол – 1оноо

    Үүсгэсэн тэгшитгэлийг  зөв бодсон бол – 1оноо

    Шийдийг  зөв олсон бол – 1оноо

Оноо: 3 №: 813

Энэ ямар эринийг дүрслэн харуулсан байна вэ? зургийг ажиглан энэ эриний онцлогийг дүгнэж бичнэ үү.      

 

  • Энэ зураг нь архейн эринийг илэрхийлж байна.Энэ эринд прокариот эсүүд амьдарч байсан бөгөөд   хөрс үүсэх эхлэл тавигдаж, эукариот эс болон олон эст амьд бие махбод үүсч, бэлгийн үржил болон фотосинтезийн эхлэл тавигджээ. 

    эриний нэрийг бичсэн бол 1 оноо, тайлбарласан бол 2 оноо

Оноо: 1 №: 96

Захиргааны хууль бус акт гаргаж, нэхэмжлэгчийн эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг зөрчсөн гэж нэхэмжлэлд дурдсан захиргааны байгууллага, албан тушаалтан нь захиргааны хэргийн шүүх хуралдаанд оролцогч аль талыг төлөөлөх вэ?

 

  • А. Хариуцагч         

  • В. Гэрч  

  • С. Гуравдагч этгээд      

  • D. Иргэдийн төлөөлөгч

Оноо: 3 №: 597

  тэгшитгэлийг бод. 

  • Пропорцын чанар ашигласан тохиолдолд x\neq-1 дүгнэлт гаргасан бол, эсвэл тэнцүүгийн тэмдгийн нэг талд гаргаад бутархайг хурааж 0-тэй тэнцүүлэх замаар зөв тэгшитгэл үүсгэсэн бол 2 оноо

    Шийдийг зөв олсон бол – 1 оноо

Оноо: 1 №: 95

Шүүх үйл ажиллагааны зарчмыг дурьдахдаа илүүц зүйл оруулсан бол аль нь вэ?

 

  • А. Хараат байх

  • В. Бие даасан байх  

  • С. Хуульд захирагдах       

  •    D. Нэгдмэл байх

Оноо: 2 №: 812

Зурагт амьтны аймгийн ангилал зүйн мужуудыг үзүүлжээ Дараах асуултад хариулна уу.                         

I. Хойд Америк, Евроази нь газарзүйн байршлын хувьд алслагдмал боловч ургамал, амьтны аймгаараа хоорондоо ихээхэн төстэй. Үүнийг хэрхэн тайлбарлах вэ?
II. Австрали тивийн хөхтөн амьтад ууттай, харин ихэст амьтан байдаггүй. Үүний учрыг тайлбарлана уу.

  • I. Эдгээр нь эрт цагт нэг эх газар байж байгаад салсан учраас амьтан, ургамлын аймгаараа хоорондоо төстэй.
    II. Австрали тив нь хөхтөн үүсэхээс өмнө бусад тивүүдээс салсан.Тиймээс доод хөхтөн болох ууттан амьтад олон зүйл болон хөгжиж ирсэн ба дээд зэргийн хөгжилтэй хөхтний эволюци явагдаагүй.    тус бүр 1 оноо

Нийт: 19,976