Нээлттэй даалгавар (Нийт: 19,976)

Анги:
Агуулга:
Дэд агуулга:
Төрөл:
Үнэлгээний зорилт:
Даалгаварын хэлбэр:
Дугаар:
Оноо:
Хугацаа:
Х.Э чадамж
Х.Э.Чадвар
Ч.Алхам
Т.М.Түвшин
Ү. нэгж
Суралцахуйн ҮД
Шалгуур
Гүйцэтгэл Т
Оноо: 1 №: 657

Сагсан бөмбөгийн багийн хоёр тамирчин цагариг руу бөмбөг шидэв. I тамирчин оноо авах магадлал 0.7, II тамирчин оноо авах магадлал 0.8 бол хоёулаа багтаа оноо авах магадлалыг ол. 

 

 

  • магадлал зөв олсон бол  1 оноо өгнө. p=0.56

Оноо: 3 №: 656

Сагсан бөмбөгийн багийн хоёр тамирчин цагариг руу бөмбөг шидэв. I тамирчин оноо авах магадлал 0.9, II тамирчин оноо авах магадлал 0.8 бол ядаж  нэг тамирчин  багтаа оноо авах  магадлалыг ол. 

 

 

 

  •  p=1-0.1∙0.2=0.98  гэвэл шууд 3 оноо өгнө. Өөр аргаар зөв бодсон оноог өгнө.

Оноо: 1 №: 932
Багц даалгавар

Дараах зургийг ашиглан асуултад хариулна уу.
a) Зураг дээрх үйл явцыг юу гэж нэрлэдэг вэ?

  • Солигдол буюу сукцесс

Оноо: 1 №: 933
Багцын даалгавар

Зургийн товч тайлбарыг бичнэ үү.

 

  • Нуур ширгэн нуур байсан газар хатан улмаар ой мод үүсэж байна.

Оноо: 1 №: 934
Багцын даалгавар

c. Хүн намгийг хатаан улаан буудай тариалах нь ямар төрлийн солигдолд хамаарах вэ?

 

  • 2-гч сукцесс

Оноо: 1 №: 935
Багцын даалгавар

d. Монгол орны ойн бүлгэмэлд байх моддын эзлэх хувийг бүдүүвчээс ажиглан дүгнэлт бичнэ үү.
 

  • Шинэс нь 68.3% байж моддын хамгийн их хувийг эзэлж байгаа бол гацуур нийт модын 5.0%-ийг эзэлж хамгийн бага хувийг эзэлж байна.

Оноо: 3 №: 655

Сагсан бөмбөгийн багийн хоёр тамирчин цагариг руу бөмбөг шидэв. I тамирчин оноо авах магадлал 0.9, II тамирчин оноо авах магадлал 0.8 бол яг нэг тамирчин оноо авах  магадлалыг ол.

 

 

  • Зөвхөн эхний тамирчин оноо авах магадлалыг зөв олсон бол 1оноо өгнө, зөвхөн 2-р тамирчин оноо авах магадлалыг олсон бол 1 оноо, нийлбэрийг олсон бол 1 оноо өгнө. p=0.9∙0.2+0.1∙0.8=0.26  гэвэл шууд 3 оноо өгнө.

Оноо: 1 №: 654

Сагсан бөмбөгийн багийн хоёр тамирчин цагариг руу бөмбөг шидэв. I тамирчин оноо авах магадлал 0.9, II тамирчин оноо авах магадлал 0.8 бол хоёулаа оноо авахгүй байх  магадлалыг ол. 

 

 

 

  • магадлал зөв олсон бол  1 оноо өгнө. p=0.02

Оноо: 1 №: 653

Сагсан бөмбөгийн багийн хоёр тамирчин цагариг руу бөмбөг шидэв. I тамирчин оноо авах магадлал 0.9, II тамирчин оноо авах магадлал 0.8 бол хоёулаа оноо авах магадлалыг ол. 

 

 

  • магадлал зөв олсон бол  1 оноо өгнө. p=0.72

Оноо: 3 №: 94

2 м, 50 см, 10 см ирмэгүүдтэй параллелепипед хэлбэртэй металлыг хайлуулж, 320 ширхэг цилиндр хэлбэртэй саванд хийв. Хэрэв цилиндр савны өндөр 20 см бол радиусыг ол. Хариуг 0.01 нарийвчлалтай тооцоол.

Оноо: 2 №: 928
Багц даалгавар

Нэгэн эрдэмтэн СО2  хийн хэмжээ фотосинтезийн эрчимд хэрхэн нөлөөлж байгааг судлан графикаар илэрхийлжээ.   
a) Дээрх 2 графикийг ажиглан товч тайлбар бичнэ үү.

 

  • С4, С3 ургамалууд нь СО2-ын концентраци нь оптимал хэмжээндээ очвол СО2ын концентраци өссөн ч фотосинтезийн эрчим хэвээр байна.

Оноо: 2 №: 929
Багцын даалгавар

b. С4 ургамал ямар нөхцөлд фотосинтезийн үйл ажиллагааг явуулдаг болохыг тоочин бичнэ үү.  

  • Халуун температуртай нөхцөлд, чийг бага нөхцөлд, нүүрсхүчлийн хийн хэмжээ ихтэй үед

    Эдгээр нөхцөлөөс 1-г нэрлэсэн бол онног өгнө

Оноо: 1 №: 930
Багцын даалгавар

c. Дээрх графикийг ажиглан С3 ургамалд нүүрсхүчлийн хийн концентрацийг нэмбэл фотосинтезийн эрчим хэрхэн өөрчлөгдөх вэ?

 

  • Тогтмол хурдаа хадгална.

Оноо: 1 №: 931
Багцын даалгавар

d. Дээрх эрдэмтэн судалгаа хийхдээ алдаа гаргасан байх магадлалаас 1-2 ыг тоочно уу.

 

 

  • Хэмжилтийг солисон байх, туршилт хийхдээ алдаа гаргасан байх гэх мэт

    Хэмжилтийг солисон байх, туршилт хийхдээ алдаа гаргасан байх бусад шалтгааныг тоочсон бол оноог өгнө

Оноо: 3 №: 652

A. 1-ээс 100 хүртэлх натурал тоонууд дотор 7-д хуваагдах тоо хэд байгаа вэ?            

В. 100 хүртэлх натурал тоонуудаас санамсаргүйгээр 2 тоо авахад уг хоёр тоо хоёулаа 7-д хуваагдах тоо байх магадлал хэд вэ?

  • A. 14 гэсэн бол  1оноо өгнө.

    B. магадлал олсон 2оноо өгнө. p=\frac{91}{4950}

Оноо: 4 №: 93

Квадрат суурьтай пирамид хэлбэртэй барилга 10 давхар бөгөөд суурийн талбай 4096 м2 болно.  1 давхар нь 3 м өндөр.

А) Байшингийн суурийн талыг ол.

b) Барилгын шилэн гадаргуун талбайг ол.

c) Пирамидын эзэлхүүнийг ол. Хариуг бүхэл тоогоор тоймлон тооцоол.

  • Хажуу талсын өндөр

Оноо: 3 №: 651

A. 1-ээс 100 хүртэлх натурал тоонууд дотор 6-д хуваагдах тоо хэд байгаа вэ?        

В. 100 хүртэлх натурал тоонуудаас санамсаргүйгээр 2 тоо авахад уг хоёр тоо хоёулаа 6-д хуваагдах тоо байх магадлал хэд вэ? 

  • A.16 гэсэн бол  1оноо өгнө.

    B.магадлал олсон 2оноо өгнө. p=\frac{4}{165}

Оноо: 4 №: 92

Квадрат суурьтай пирамидын суурийн тал 15 м, хажуу талсын өндөр 12 м болно.

a. Пирамидын бүтэн гадаргуун талбайг ол.

b.Хэрэв пирамидын суурийн тал ба хажуу талсын өндрийг \frac{2}{3} дахин багасгахад гадаргуун талбай хэрхэн өөрчлөгдөх вэ?

  • Гадаргуун талбай  \frac{4}{9}  дахин багасна.

Оноо: 1 №: 923
Багц даалгавар

 Инсулины бэлдмэл  гарган авах технологийн бүдүүвчийг доор харуулав.


a) Инсулины “1” шатанд явагдах үйл явцыг тайлбарлан бичнэ үү.

 

  • Инсулины генийг плазмидад оруулах

Оноо: 1 №: 924
Багцын даалгавар

b. Инсулины ген агуулсан бактерийг үйлдвэрт өсгөвөрлөх багажийг юу гэж нэрлэдэг вэ?

 

  • Ферментер

  • Оноо: 1 №: 925
    Багцын даалгавар

    c. Генийн инженерчлэлийн технологид жишээлбэл инсулин гарган авахад ашиглаж байгаа ДНХ-г ямар аргаар үүсгэдэг болохыг бичнэ үү

     

     

    • мРНХ-с сөрөг транскриптаза энзим ашиглан кДНХ гарган авч ашигладаг

    Оноо: 1 №: 926
    Багцын даалгавар

     d.  Ген технологийн аргаар гарган авдч байгаа бүтээгдэхүүнээс жишээ болгон бичнэ үү. 

     

     

    • Антибиотик, моноклональ антител үйлдвэрийн тухай бичнэ

    Оноо: 1 №: 927
    Багцын даалгавар

    e. Инсулин үйлдвэрлэхдээ ихэнхдээ ямар амьд биеийн эсийг ашигладаг вэ?

     

    • Бактерийн эс

    Оноо: 5 №: 91

    Тэгш өнцөгт гурвалжин суурьтай пирамид байв. Суурийн нэг катет нь 24 см ба түүнд налсан өнцөг 60o болно. Пирамидын хажуу ирмэг нь суурийн хавтгайтай 30o үүсгэдэг бол

    a) Пирамидын өндрийг ол.                                                              

    b) Суурийн талбайг ол.

    c) Эзэлхүүнийг ол.

    Оноо: 1 №: 920
    Багц даалгавар

    Хүн төрөлхтөн болон бусад амьд биед тулгарч буй асуудлын нэг нь хүрээлэн буй орчны  бохирдол юм.
    a) Биологийн бохирдол гэж ямар эх үүсвэрээр үүсгэгддэг бохирдол вэ?

     

    • Нян, вирус

    Оноо: 1 №: 921
    Багцын даалгавар

      b. Хүний чих 90 децибелл хүртэлх чимээг хэвийн сонсдог. Машинны дуут дохио 110 дб бол автомашины дуут лохиог их дуугаргах нь явган хүнд ямар нөлөө үзүүлэх вэ?

    • Хүний сонсгол хэт их чимээ сонсон гэмтэх, сонсгол сулрах зэрэг эмгэг үүсэхийг нэрлэх

       

    Оноо: 2 №: 922
    Багцын даалгавар

     c. Машины түлшний дутуу шаталтаас үүсэх хийнүүдийн хор нөлөөг нэг жишээ ашиглан тайлбарлан бичнэ үү.

    • Нүүрсхүчлийн хий-Хүчилтөрөгчийн дутагдалд орох, хар тугалганы нэгдлүүд мэдрэлийн эрхтэн, цус төлжүүлэх эрхтнийг гэмтээх гэх мэт жишээг бичнэ

      Жишээ зөв бичсэн бол оноог өгнө

    Оноо: 3 №: 650

    A. 1-ээс 100 хүртэлх натурал тоонууд дотор 4-д  хуваагдах тоо хэд байгаа вэ?            

    В. 100 хүртэлх натурал тоонуудаас санамсаргүйгээр 2 тоо авахад уг хоёр тоо хоёулаа 4-д хуваагдах тоо байх магадлал хэд вэ?

     

    • A.25 гэсэн бол  1оноо өгнө.

      B.магадлал олсон 2оноо өгнө. p=\frac{2}{33}

    Оноо: 6 №: 90

    5 см өндөртэй ABCA_{1}B_{1}C_{1}  зөв гурвалжин призмийн суурийн тал 10 см. M, N цэгүүд харгалзан AC ба BC талуудын дундаж цэг болно.

    a. (\frac{A_{1}M}{MB_{1}})^{2}=?

    b. A_{1}B_{1}MN​​​​​​​  огтлолын талбайн ол.

    Оноо: 1 №: 917
    Багц даалгавар

    Цэнгэг усны экоситемийн тухай асуултад хариулна уу.
    a) Цэнгэг усны экосистемийн хоол тэжээлийн хэлхээг гүйцээн бичнэ үү.
    Замаг- Жараахай-......................

     

    • Алгана, цурхай гэх мэт жижиг жараахаыгаар хооллогч загас

      Жараахайгаар хооллогчдын нэгийг бичсэн бол оноог өгнө

    Оноо: 1 №: 918
    Багцын даалгавар

     b. Монгол орны гол мөрөнд тохиолдох салаа сахалт хавч болон нэг эстнүүд ургамлын гадаргуу дээр амьдардаг. Ийм амьтдыг ямар экологийн бүлэгт хамааруулдаг вэ?

     

    • Планктон, хөвөгчид                         

    Оноо: 1 №: 919
    Багцын даалгавар

    c. Усны бохирдолыг амьд биетээр үнэлдэг. Хаварч хоовгоно байгаа усны ямар чанартай гэж үнэлэгдэх вэ?

     

    • Маш цэвэр ус, цэвэр ус

      Маш цэвэр ус, цэвэр усны аль нэгийг бичсэн бол оноог өгнө 

    Оноо: 3 №: 649

    A. 1-ээс 100 хүртэлх натурал тоонууд дотор 5-д  хуваагдах тоо хэд байгаа вэ?                     

    В. 100 хүртэлх натурал тоонуудаас санамсаргүйгээр 2 тоо авахад уг хоёр тоо хоёулаа 5-д  хуваагдах тоо байх магадлал хэд вэ?

     

    • A.20 гэсэн бол  1оноо өгнө.

      B.магадлал олсон 2оноо өгнө. p=\frac{19}{495}

    Оноо: 2 №: 648

    а. 1-400 хүртэлх тоонууд дотор  гуравт хуваагдах тоо хэд байгаа вэ?             /1 оноо/                  

    б. 1-400 хүртэлх тоонуудаас санамсаргүйгээр нэгийг авахад 3-т хуваагдахгүй тоо таарах магадлалыг ол.  /1 оноо/                                                                                                                    

     

    • а.133 гэсэн бол  1оноо өгнө.

      б. магадлал олсон 1оноо өгнө. p=0.6675

    Оноо: 2 №: 647

    а.1-200 хүртэлх тоонуудад  гуравт хуваагдах тоо хэд байгаа вэ?         /1 оноо/

    б.1-200 хүртэлх тоонуудаас санамсаргүйгээр нэгийг авахад 3-т хуваагдахгүй тоо таарах магадлалыг ол.   /1 оноо/                                                                             

    • а. 66 гэсэн бол  1оноо өгнө.

      б. магадлал олсон 1 оноо өгнө. p=0.67

    Оноо: 1 №: 913
    Багц даалгавар

    Дараах хоол тэжээлийн хэлхээний зургийг ажиглан асуултад хариулна уу.


    a) Цэнгэг усны хоол тэжээлийн хэлхээн дэх 1-р эрэмбийн  хэрэглэгчийг нэрлэнэ үү.

     

    • Зоопланктон, салаа сахалт хавч гэх мэт

    Оноо: 1 №: 914
    Багцын даалгавар

     b. Ёроолын амьдралтай амьтдаас 2-г нэрлэнэ үү.

     

    • Дун, хясаа, хавч  гэх мэт амьтдаас 2-г нэрлэнэ

      Дун, хясаа, хавч  гэх мэт амьтдаас 2-г нэрлэсэн бол оноог өгнө

    Оноо: 1 №: 915
    Багцын даалгавар

    c. Бүтээгчийн үүссэн энерги 1000кж бол загасанд очих энергийн хэмжээг тооцоолно уу.

     

    • 10 хувийн дүрмээр бодон 0,1 хувийн энергийг авна.

    Оноо: 2 №: 916
    Багцын даалгавар

    d. Монгол орны цэнгэг усны системд сөргөөр нөлөөлж байгаа хүний үйл ажиллагаанаас 2 жишээ бичнэ үү.

    • Алт олборлолт, усны голдрилыг хаах, эсвэл тариалангийн талбай руу ус урсгах шуудуу татах зэрэг хүний буруутай үйл ажиллагаа

      Дээрх шалтгаанаас 1-г нэрлэсэн бол оноог өгнө үү.

    Оноо: 2 №: 646

    а. 1-1000 хүртэлх тоонуудад  гуравт хуваагдах тоо хэд байгаа вэ?                                 

    б. 1-1000 хүртэлх тоонуудаас санамсаргүйгээр нэгийг авахад 3-т хуваагдахгүй тоо таарах магадлалыг ол.                                                                                                                   

     

    • а. 333 гэсэн бол  1оноо өгнө.

      б. магадлал олсон 1оноо өгнө. p=0.667

    Оноо: 2 №: 645

    а. 1-100 хүртэлх тоонууд дотор гуравт хуваагдах тоо хэд байгаа вэ?                                 

    б. 1-100 хүртэлх тоонуудаас санамсаргүйгээр нэгийг авахад 3-т хуваагдахгүй тоо таарах магадлалыг ол.                                                                                                                  

     

    • а. 33 гэсэн бол  1 оноо өгнө.

      б.  магадлал олсон 1 оноо өгнө. p=0.67

    Оноо: 4 №: 644

    Шоог 2 удаа орхив.

    а. Буусан нүднүүдийн нийлбэр 8 байх магадлалыг ол.                  /2 оноо/                          

    б. Буусан нүднүүдийн нийлбэр 8-аас их  байх магадлалыг ол.     /2 оноо/                              

     

     

    • а.Боломжуудыг бичвэл 1 оноо, магадлал олсон 1 оноо өгнө. p=\frac{5}{36}

      б.Боломжуудыг бичвэл 1 оноо, магадлал олсон 1 оноо өгнө. p=\frac{5}{18}

    Оноо: 1 №: 909
    Багц даалгавар

    Экосистем нь сав шим ертөнцийн цогц нийлэмж юм. Экосистемийг цэнгэг ус, далай тэнгис,  хуурай газрын гэж 3 хуваадаг. Шилмүүст ойн экосистемийн хоол тэжээлийн хэлхээг харуулав.
    a) 1-р зэргийн 2 хэрэглэгчийг нэрлэнэ үү.

    • Хулгана, хэрэм, болжмор гэх мэт

      Хулгана, хэрэм, болжмор гэх мэт хэрэглэгчээс 2-г нэрлэсэн бол оноог өгнө

    Оноо: 1 №: 910
    Багцын даалгавар

    b. Боргоцойгоор үрждэг ургамлаас 2-г нэрлэнэ үү.

     

    • Нарс, гацуур, жодоо, хуш, шинэс гэх мэт

      Нарс, гацуур, жодоо, хуш, шинэс гэх мэт модноос 2-г нэрлэсэн бол оноог өгнө

    Оноо: 1 №: 911
    Багцын даалгавар

    c. Идэш тэжээлийн хэлхээний хамгийн дээр байгаа махан идэшт шувуу бүтээгчийн үүссэн энергийн хувийг тооцно уу.

     

    • 10 хувийн дүрмээр бодон 0,1 хувийн энергийг авна.

    Оноо: 1 №: 912
    Багцын даалгавар

     d. Монгод орны шилмүүст ойд хамгийн их хор учруулдаг эрвээхийг нэрлэнэ үү.

    • Сибирийн хүр эрвээхий, өрөөсгөл хүр эрвээхий

    Оноо: 5 №: 78

    Бөмбөрцгийн эзэлхүүн 7776\pi см3 болно.

    a) Бөмбөрцгийн радиусыг ол.

    b) Бөмбөрцгийн төвөөс 10 см зайд огтолсон огтлолын талбайг ол.

    c) Бөмбөрцгийн төв дээр оройтой конусын өндөр 10 см бол түүний эзэлхүүнийг ол.

    Оноо: 4 №: 643

    Шоог 2 удаа орхив.

    а. Буусан нүднүүдийн нийлбэр 6 байх магадлалыг ол.                  /1 оноо/                                      

    б. Буусан нүднүүдийн нийлбэр 9-өөс их  байх магадлалыг ол.     /1 оноо/

      

    • а.Боломжуудыг бичвэл 1 оноо, магадлал олсон 1оноо өгнө. p=\frac{5}{36}

      б.Боломжуудыг бичвэл 1 оноо, магадлал олсон 1оноо өгнө. p=\frac{1}{6}

    Оноо: 3 №: 77

    Болд 432\pi м3 эзэлхүүнтэй металлыг хайлуулж 3 мм зузаан, 1.2 см радиустай зоос хийхээр болжээ.

    a. Нэг зоосны эзэлхүүнийг см3-аар илэрхийлж ол.

    b. Металлаар хэдэн ширхэг зоос хийх боломжтой вэ?

    • зоосны тоог Х гэвэл

    Оноо: 4 №: 642

    Шоог 2 удаа орхив.

    а. Буусан нүднүүдийн нийлбэр 7 байх магадлалыг ол.                /2 оноо/                                               

    б. Буусан нүднүүдийн нийлбэр 9-өөс их  байх магадлалыг ол.   /2 оноо/

     

    • а.Боломжуудыг бичвэл 1 оноо, магадлал олсон 1оноо өгнө. p=\frac{1}{6}

      б.Боломжуудыг бичвэл 1 оноо, магадлал олсон 1оноо өгнө. p=\frac{1}{6}

    Оноо: 4 №: 76

    Конус хэлбэртэй зайрмагны савны өндөр 8 см. Тийм өндөртэй амсар нь 4 см диаметртэй савыг “Жижиг”, 8 см диаметртэй амсартай савыг “том” гэе.

    Жижиг ба том савны эзэлхүүнийг ол.

    Жижиг савтай зайрмаг 1250 төгрөгийг үнэтэй бол том савтай зайрмаг хэдэн төгрөгийн үнэтэй болох вэ?

    • том зайрмагны үнэ Х гэвэл

    Оноо: 4 №: 641

    Шоог 2 удаа орхив.

    а. Буусан нүднүүдийн нийлбэр 6 байх магадлалыг ол.               /2 оноо/                                                  

    б. Буусан нүднүүдийн нийлбэр 8-аас их  байх магадлалыг ол.  /2 оноо/  

         

    • а. Боломжуудыг бичвэл 1 оноо, магадлал олсон 1 оноо өгнө. p=\frac{5}{36}

         шууд магадлал олоход 2 оноо  

      б. Боломжуудыг бичвэл 1 оноо, магадлал олсон 1 оноо өгнө. p=\frac{5}{18}

    Оноо: 2 №: 902
    Багц даалгавар

    Хүний түүхэн хувьсах хөгжлийн үйл явцыг харуулсан зургийг ажиглан дараах даалгаврыг хийж гүйцэтгэнэ үү.
    a) Ухаалаг хүн бий болох явцад тархины бүтэц, эзлэхүүн хэрхэн өөрчлөгдсөн байна вэ?


    • Тархины хэмжээ ихэссэн, тархины эзлэхүүн ихсэн, тархины гадаргууны атираа нугачаа нэмэгдсэн.

      Дээрх хариултууд болон бусад шинжүүдээс  дурьдсан бол оноог өгнө

    Оноо: 2 №: 903
    Багцын даалгавар

     b. Австралопитек хүний бие бүтцийн онцлогоос 2-г тоочно  уу.

     

     

    • 120-130 см өндөр, 25-45 кг жинтэй, 530 см3 тархины багтаамжтай, ухаант хүнтэй орй төстэй боловч ямар нэгэн багаж зэвсэг хэрэглэж байгаагүй

      Эдгээр шинжээс 1-г бичсэн бол оноог өгнө.

    Оноо: 2 №: 904
    Багцын даалгавар

    c. Зургийг ажиглан хүний өмнөх болон хүний хөгжлийн үед хамаарах төлөөлөгчдийн бие бүтцийн онцлогоос 2-г тоочин бичнэ үү.

     

    • Нурууны яс S хэлбэрт шилжсэн, цээж хавтгай болсон, хөлийн тавхай нум хэлбэртэй болсон, эрхий хуруу богниоссон гэх мэт бүтцийн онцлогыг авна.
      Дээрх бүтцийн онцлогоос 2 шинж нэрлэсэн бол оноог өгнө.

    Оноо: 2 №: 905
    Багцын даалгавар

    d. Кроманьон хүний бие бүтцийн онцлогоос 2-г тоочин бичнэ үү.

     

    • 180 см орчим өндөр, 1800см3 тархины багтаамжтай, өргөн дух, том эрүү, махлаг оочтой

      Эдгээр шинжүүдээс гална бусад шинжүүдийг тоочсон бол оноог өгнө.

    Оноо: 2 №: 906
    Багцын даалгавар

    e. Эртний хүнээс одоогийн хүн хүртэлх хугацаанд хүний бие бүтцэд гарсан өөрчлөгдсөн шалтгаанаас 1-ийг нь тайлдарлана уу.
     

    • Тархины хэмжээ, эзлэхүүн нэмэгдсэн, өндөр болсон, жин нэмэгдсэн гэх мэт бие бүтцийн өөрчлөлтийг бичнэ.

      Эдгээр өөрчлөлтөөс 1-г сонгосон бол оноог өгнө.

    Оноо: 2 №: 907
    Багцын даалгавар

     f. Нийгмийн амьдрал хүн үүсэн бий болоход хэрхэн нөлөөлсөн тухай товч дүгнэлт бичнэ үү.

     

    • Хэл яриа дохио зангаа үүсэж биеийн хэл сайжирсан. Хоорондоо мэдээлэл солилцох болсон нь хөгжлийг улам түргэсгэсэн.

    Оноо: 2 №: 908
    Багцын даалгавар

    g. Хөдөлмөр хүний эволюцид ямар нөлөө үзүүлсэн болохыг товч бичнэ үү.
     

    • Хөдөлмөр хийхийн хирээр дуу авиа, сэтгэхүйн үйлдэл нэмэгдсэн гэх мэт хариулт бичсэн бол оноо өгнө.

    Оноо: 2 №: 640

    Найман сурагчийн бодсон бодлогын тоог давтамжийн хүснэгтэд харуулжээ.

    Бодсон бодлогын  тоо

    1

    у

    5

    6

    Сурагчийн тоо  

    1

    2

    х

    2

     

     

     

     

    а. Таван бодлого бодсон хэдэн сурагч байна вэ?                        /1 оноо/                         

    б. Өгөгдлийн арифметик дундаж нь 4.5 гэвэл  y-ын утгыг ол.    /1 оноо/

    • а. Таван бодлого бодсон  3 сурагч байна.     1 оноо

      б.  y=4  гэж олсон 1 оноо өгнө.

    Оноо: 2 №: 639

    Найман сурагчийн бодсон бодлогын тоог давтамжийн хүснэгтэд харуулжээ.

    Бодсон бодлогын  тоо

    1

    3

    y

    6

    Сурагчийн тоо  

    1

    2

    3

    x

     

     

     

     

    а. Зургаан бодлого бодсон хэдэн сурагч байна вэ?                     /1 оноо/                         

    б. Өгөгдлийн арифметик дундаж нь 4.25 гэвэл  y-ын утгыг ол.   /1 оноо/

    • а. Зургаан бодлого бодсон 2 сурагч байна.  1 оноо

      б. y=5  гэж олсон 1 оноо өгнө. 

    Оноо: 3 №: 74

    Квадрат суурьтай VABCD пирамидын өндөр VO болно.  AB=4 см, VC=4 см,  AD ба BC талуудын дундаж цэгийг харгалзан X, Y гэж тэмдэглэе.

    a. VY хэрчмийн уртыг ол.

    b. ABCD  хавтгай ба VC-ийн хоорондох өнцгийг ол.

    Оноо: 1 №: 899
    Багц даалгавар

    Хүн болон сармагчийн  араг ясны бүтцийг харуулжээ.
    a) Араг яснаас рудимент эрхтэн болсон эрхтэнг нэрлэнэ  үү.

     

    • Ахар сүүл

    Оноо: 3 №: 71

    Тэгш өнцөгт гурвалжин суурьтай ABCDEF  призмийн суурийн катетууд нь 6 см ба 8 см, призмийн өндөр 15 см.

    a. BD диогоналийг ол.

    b. ABCD хавтгай ба DE диогоналийн хоорондох өнцгийг ол.

    Оноо: 3 №: 70

    Болд хүүдээ элсний сав хийхээр 3 м урттай, 1.5 м өргөнтэй, 60 см өндөртэй нүх ухжээ.

    a. Ухсан нүхний эзэлхүүнийг ол.

    b. 1 шуудай элсээр 3 см өндөртэй, 15 м2 талбайг дүүргэдэг бол Болдыг ухсан нүхэнд хэдэн шуудай элс хэрэгтэй вэ?

     

    Оноо: 1 №: 894
    Багц даалгавар

    Доорх эрхтний зургийг ажиглан асуултанд хариулна уу.
    a) Эдгээр эрхтэнд ажиглагдаж буй нийтлэг шинжээс хараад дүгнэн бичнэ үү.

  • Хүний рудимент эрхтэн, үлдэгдэл эрхтэн үүргээ алдсан эрхтэн гэх мэт

    Эдгээр хариултыг өгсөн бол оноог өгнө

  • Оноо: 1 №: 895
    Багцын даалгавар

    b. Амьтдад сүүл ямар хэрэгтэй байдаг вэ?

     

    • Бэхлэх, залах, тулах, хамгаалах гэх мэт үүргээс нэгийг бичсэн бол оноог өгнө.

    Оноо: 1 №: 896
    Багцын даалгавар

    c. Туруутан амьтдад мухар олгой ямар үүрэгтэй вэ?

     

    • Ургамлыг задлах, эслэгийг задлах, хоол боловсруулахад оролцох

      Эдгээрийг бичвэл оноог өгнө

    Оноо: 1 №: 897
    Багцын даалгавар

    d. Зурган дээр үзүүлсэн хүний гуравдагч зовхи ямар үүрэг гүйцэтгэдэг байсан бэ?

     

    • Нүдийг бүрхэн хамгаалах

    Оноо: 1 №: 898
    Багцын даалгавар

    e. Зурагт сармагчин болон хүний гадаад чихний бүтцийг харуулжээ. Яагаад ийм ялгаа үүссэн бэ?  2 шалтгааныг бичнэ үү.

     

    •  Хүний уушгины талбай ихэссэн, уушгины хөгжил сайжирсан, цулцангийн тоо нэмэгдсэн   Эдгээрээс нэгийг бичвэл 1 оноо

    Нийт: 19,976