Нээлттэй даалгавар (Нийт: 19,976)

Анги:
Агуулга:
Дэд агуулга:
Төрөл:
Үнэлгээний зорилт:
Даалгаварын хэлбэр:
Дугаар:
Оноо:
Хугацаа:
Х.Э чадамж
Х.Э.Чадвар
Ч.Алхам
Т.М.Түвшин
Ү. нэгж
Суралцахуйн ҮД
Шалгуур
Гүйцэтгэл Т
Оноо: 2 №: 150

 Өгөгдсөн дүрсийг тэнхлэгийг хувьд тэгш хэмтэй байхаар үргэлжлүүлэн зураарай.

 

Оноо: 2 №: 149

Тэгш өнцгийг нэг нь нөгөөгөөсөө  4 дахин их байхаар хуваав. Хуваагдсан хоёр өнцгийн хэмжээг олоорой.

 

  • 18 ба 72

Оноо: 1 №: 859
Багц даалгавар

Фотосинтез бол ургамлын шим бодис үүсгэх хэлбэр бөгөөд ургамлаас энерги бусад амьд бие рүү дамждаг. Ургамлын нөсөөт бодис буюу пластидууд нь тодорхой долгионы урттай гэрлийн энергийг хүлээн авдаг болохыг доорх графикт харуулжээ.
a) Хлорофиллийн гэрэл шингээлтийн графикийг ажиглан хлорофилл a хэдэн нм гэрлийн долгионыг хүлээн авдаг болохыг бичнэ үү.

 

  • 460-с 480нм, 660-с 680 нм

    460-с 480нм, 660-с 680 нм хооронд 2 шингээлтийн цэг бичсэн бол оноог өгнө

Оноо: 1 №: 860
Багцын даалгавар

b. Хлорофиллийн тусламжтай өдөөгдсөн электроны харанхуй шатанд зөөгдөхөд ашиглах нэгдлийг нэрлэ

 

  • НАДРН

Оноо: 1 №: 861
Багцын даалгавар

c.  Фотосинтезын харанхуйн шат буюу Кальвины циклд нүүрсхүчлийн хийтэй нэгддэг молекулыг нэрлэнэ үү.

 

  • Рибулозадифосфат

Оноо: 1 №: 862
Багцын даалгавар

d. Хлорофилл a болон хлорофилл b -н гэрэл шингээлтийн графикийг ажиглан дүгнэлт бичнэ үү.

 

  • Хлорофилл а, b ямар гэрэл шингээдэг, хэдэн нм урттай гэрэл шингээж авч байгаа болон долгионы урт богиныг харьцуулана

    Эдгээр шиг шинжлэх ухааны энгийн дүгнэлтийг өгүүлсэн бол оноог өгнө.

Оноо: 1 №: 863
Багцын даалгавар

e. Нүүрсхүчлийн хийг шингээн авах байдлаар нь ургамлын фотосинтезийг 3 хэлбэрт хуваадаг. С4  замаар фотосинтез явуулдаг ургамлын давуу талуудаас 1-г бичнэ үү

 

  • Бага температурт фотосинтез явуулах чадвартай, нүүрсхүчлийн хий ихсэх тусам фотосинтезийн хурд нэмэгдэнэ, навчны амсар бага учир амархан ганд өртдөггүй, үүсгэх биомасс их

    онолын хувьд алдаагүй боломжит бүх хувилбарт оноог өгнө.

Оноо: 2 №: 858

Хүчилтөрөгчтэй амьсгал буюу аэроб амьсгалын тэгшитгэлийг гүйцээн бичнэ үү.

.........................+ O2 = CO2 + H2O   + 38ГФА

 

  • С6Н12О6

    С6Н12О6  томьёог бичсэн бол 1 оноо, тэгшитгэл тэнцүүлсэн бол 1 оноо өгнө

Оноо: 2 №: 857

 Бага насны хүүхдийн амьсгалын тоо их байдаг бол насанд хүрсэн хүний амьсгалын тоо бага байдаг. Үүний шалтгаанаас 2-г тоочин бичнэ үү.

  • Насанд хүрсэн хүний уушгины эзлэхүүн их, нэг удаа амьсгалаар авах хийн эзлэхүүн их, уушгины хөгжил сайн гэх мэт

    Эдгээр шалтгааныг тоочсон бол оноог өгнө. Нэрлэсэн бол 1 оноо өгнө

Оноо: 1 №: 856

 Графикийг ажиглан амьсгалын тоо олшрох үед хүний биед ямар амьсгал явагдах тухай бичнэ үү.

  • Анаэроб амьсгал             

    Анаэроб амьсгалын тухай бичвэл оноог өгнө

Оноо: 1 №: 855

2. Хүчилтөрөгч хангалттай болон дутагдалтай үед хүний биед явагдах амьсгалын хэмнэлийг графикаар харуулжээ.  
А) Хүнд хүчилтөрөгч дутагдах нөхцөлөөс 2-г тоочин бичнэ үү.

  • Угаартах, богино хугацаанд огцом дасгал хөдөлгөөн хийх, буруу амьсгалах, цус багадалтад өртөх гэх мэт

    онолын хувьд боломжит бүх нөхцөлүүдэд оноо өгнө

Оноо: 2 №: 147

Тэгш өнцөгт гурвалжны нэг өнцөг 52°-тай тэнцүү бол нөгөө хурц өнцгийг олоорой.
 

  • 38

Оноо: 2 №: 854

Анаэроб болон аэроб амьсгалалтын ялгаатай шинжүүдээс 2-г тоочин бичнэ үү.

 

  • Хүчилтөрөгч ашиглалт, үүсэх ГФА явагдах, урвал

    Хүчилтөрөгч ашиглалт, үүсэх ГФА явагдах, урвал зэрэг ялгаатай бүх өгөгдлөөс 2 -г тоочсон бол оноог өгнө. Нэг жишээ бичсэн бол оноог өгөхгүй

Оноо: 1 №: 853

Аэроб амьсгалын давуу талыг бичнэ үү.

 

  • Энерги үүсгэх, энергийн нөөцлүүр болох ГФА үүсгэх, бодисын солилцоог энергиэр хангах

     

Оноо: 2 №: 145

Хоёр аймгийн хооронд 150 км зайтай. 1:500000 масштабтай газрын зурагт хоёр аймгийн хоорондох зайг ямар хэмжээтэй зурах вэ?

 

  • 30см

Оноо: 2 №: 852

Хүний булчинд явагдах анаэроб амьсгалын тэгшитгэлийг гүйцээн бичнэ үү.

C6H12O6   +  O2  = .................................. + 2ГФА

 

 

  • С3Н6О3      сүүний хүчлийн томьёо бичсэн бол 1 оноо, тэгшитгэлийг тэнцүүлсэн бол 1 оноо

Оноо: 1 №: 851
Багц даалгавар

1. Аэроб амьсгалын 4 үе шатыг зураг үзүүлжээ. 
a) Дутуу орхисон үе шатыг нөхөж бичнэ үү.

 

  • Кребсийн цикл

Оноо: 3 №: 612

x^{2}-4xy+4y^{2}-3x+6y  олон гишүүнтийг үржигдэхүүн болгон задал.   

  • A     x^{2}-4xy+4y^{2}   томьёо ашиглан үржигдэхүүн болгон задалсан бол [1]

    B.    -3x+6y   ерөнхий үржигдэхүүн хаалтнаас гаргах  [1]

    C.  Ерөнхий үржигдэхүүн хаалтнаас гаргаж  үржигдэхүүн болгон задлах  [1]

Оноо: 2 №: 142

Ромбо дүрс тэгш хэмййн хэдэн тэнхлэгтэй вэ? Тэгш хэмийн тэнхлэгийг зурж үзүүлээрэй.

  • 2

Оноо: 1 №: 141

Дэлгэмэл өнцгийн 40% нь хэдэн градус болох вэ?

  • A.72

Оноо: 5 №: 611

\frac{4x-3y}{2y}=3   бол   \frac{12xy+15y^{2}}{16x^{2}-25y^{2}}   илэрхийллийн утгыг бодож ол.

  • A.  \frac{4x-3y}{2y}=3  илэрхийллээс аль нэг хувьсагчийг зөв илэрхийлбэл  ( 1оноо)

    B.  \frac{12xy+15y^{2}}{16x^{2}-25y^{2}}   хүртвэр хуваарийг үржигдэхүүн болгон задалж бутархайг зөв хураавал [2]

    C.  Үүссэн бутархайн утгыг зөв бодсон бол  ( 2 оноо)

Оноо: 4 №: 850

Зурагт хүчилтөрөгчийн эргэлтийг үзүүлжээ.     

                                            

I. Агаар мандал дахь хүчилтөрөгчийн эх үүсвэр юу вэ?
II. Хүчилтөрөгч нарны хэт ягаан туяаны нөлөөгөөр ямар бодис болж хувирах вэ?
III. Тухайн үүссэн бодисын үүрэг юу вэ?
IV. Үүнд хүний үзүүлж буй сөрөг нөлөөг тайлбарлаарай.


                         

  • I. Фотосинтез явуулагч ногоон ургамал
    II. Озон
    III. Амьд биеийг нарны хэт ягаан туяанаас хамгаалах
    IV. Хүний ахуйн хэрэглээнээс ихээр ялгардаг фреон озоны давхарга цоороход сөргөөр нөлөөлж байна.

    Хариулт тус бүр 1 онооо

Оноо: 3 №: 849

Зурагт фосфорын эргэлтийг үзүүлжээ.    

                                                       

I. Байгаль дахь фосфорын эргэлтийн гол эх үүсвэр нь юу вэ?
II. Энэ эргэлтэд амьд бие махбод хэрхэн оролцдог вэ?
III. Фосфор бидний биед ямар үүрэгтэй вэ?   

 

  • I. Уулын чулуулаг
    II. Ургамал шим бодисыг нийлэгжүүлэхдээ хөрсөн дэх фосфатуудыг ашигладаг. Тэдгээр нь ургамлаар дамжиж амьтны биед ордог.Төрөл бүрийн бактери амьтдын сэг зэмийг задлан боловсруулах үед фосфор хөрсөнд дахин шилжинэ.
    III. Амьд биед уураг нийлэгжихэд оролцоно.

    I асуулт  1 оноо, II асуулт тайлбарлаж бичсэн бол 2 оноо

Оноо: 5 №: 848

Зурагт инсулин үйлдвэрлэлийг үзүүлжээ.                                                      

I. Инсулинийг хүний ямар эрхтний, ямар эсээс ялгаж авдаг вэ?
............................................................
II. Инсулин үйлдвэрлэлийн 4 үе шатыг нэрлэж бичээрэй.
i. ..............................
ii. ..............................
iii. ..............................
iv. ..............................
III. Өнөө үед инсулины хэрэгцээ нэмэгдэх болсон шалтгааныг тайлбарлаарай.

  • I. Нойр булчирхайн β эсээс
    II. Хүний инсулины генийг ялгах үе шат
    Генийг векторт оруулах үе шат
    Генийг бактерийн эсэд оруулах үе шат
    Инсулин үйлдвэрлэх үе шат
    III. Өнөө үед диабет буюу чихрийн шижин өвчтэй хүмүүсийн тоо ихсэх болсон. Тиймээс тэдгээр хүмүүсийн цусан дахь глюкозын хэмжээг хэвийн байлгахын тулд инсулиныг тогтмол хэрэглэдэг.

    I асуулт 1 оноо, II асуулт 2 оноо, 4 үе шатыг нэрлэсэн бол тус бүр 0.5 оноо, III асуулт тайлбарлаж бичсэн бол 2 оноо

Оноо: 5 №: 610

\frac{5y-2x}{3x}=2 бол  \frac{10xy-6x^{2}}{25x^{2}-9x^{2}}  илэрхийллийн утгыг ол.

 

  • A.  \frac{5y-2x}{3x}=2 тэнцэтгэлийг хялбарчилж, 5y=8x гэх мэт тэнцэтгэл гаргасан бол  ( 1оноо)

    B.  \frac{10xy-6x^{2}}{25x^{2}-9x^{2}}  хүртвэр хуваарийг үржигдэхүүн болгон задалж бутархайг зөв хураабал  (2 оноо)

    C.  Үүссэн бутархайн утгыг зөв бодсон бол ( 2 оноо)

Оноо: 5 №: 847

Зурагт дэлхийн хүн амын өсөлтийг харуулжээ.

I. Дэлхийн хүн ам хэдэн оноос эрчимтэй өсч байна вэ?

II. Дэлхийн хүн ам ихээр өсөхөд хамгийн ихээр нөлөөсөн хүчин зүйлүүдийг нэрлэнэ үү?
III. Дэлхийн хүн амын хэт өсөлт нь экосистемийн тэнцвэрт байдалд ямар нөлөө үзүүлэх вэ? Тодорхой жишээн дээр тулгуурлан тайлбарлана уу.

 

  • I. 1900 оноос хойш /1950-иад оны үед/

    II. Төрөлтийн эрчим нэмэгдсэн, үхлийн эрчим буурсан, дундаж насны үзүүлэлт өссөн, эмнэлгийн тусламж үйлчилгээ сайжирсан, дайн зогссон
    III. Дэлхийн хүн амын өсөхийн хирээр байгаль орчинд үзүүлэх нөлөө нь нэмэгдэж, байгалийн тэнцвэр байдал алдагдах, хүнс тэжээлийн хүрэлцээ хангамж, нөөц хомсдож байна. Жишээ нь дэлхийн олон оронд өлсгөлөн, цэвэр усны хомсдол зэрэг зүйлс нүүрлээд байна.

     

Оноо: 5 №: 846

 Зурагт нэгэн улсын агаар мандал дахь СО2-ийн агууламжийг дүрслэн харуулжээ. Дараах асуултад хариулна уу.                                                   

 

i. Атмосфер дахь СО2 –ийн хийн агууламж хэддүгээр сард хамгийн их байна вэ?
ii. Хэддүгээр сард хамгийн бага агууламжтай байна вэ?
iii. Хэдэн онд их агууламжтай байна вэ?
iv. Жил бүр нүүсрхүчлийн хийн агууламж нэмэгдэж байгаа шалтгаанаас 2-ыг нэрлэнэ үү.
v. СО2-ийн агууламжыг бууруулах арга замуудаас 2-ыг нэрлээрэй.

 

  • I. 5-р сар
    II. 9-р сар
    III. 2016 оны 12-р сарын 22
    IV. Аж үйлдвэржилт нэмэгдэх
    Тээврийн хэрэгслийн тоо нэмэгдэх
    Гэр хорооллын утаа гэх мэт
    V. Ногоон ургамал, мод их тарих
    Гэр хорооллыг орон сууцжуулах
    Том үйлдвэрүүдийг хотоос гаргах гэх мэт

     

Оноо: 3 №: 845

Ой модны нөөц багассанаар экосистемд ямар сөрөг нөлөөтэй вэ? Дүгнэлт гарган тайлбарлан бичээрэй.                         

                                                                              

  • Агаар мандал дахь нүүрсхүчлийн хийн хэмжээ ихэсч, дэлхийн дулаарал үүсэх, амьд биеийн амьдрах орчин хомсдох, гадаргын усны тэнцвэрт байдал алдагдах, тоосжилт, агаарын бохирол нэмэгдэх, цөлжилт үүсэх гэх мэт олон сөрөг нөлөөтэй.               

Оноо: 4 №: 844

Цэвэр усны хомсдлын шалтгаан, түүний сөрөг нөлөө сэдвээр 30-40 үгтэй эссэ бичнэ үү.

 

  • Дэлхийн хүн ам өсөн нэмэгдэхийн хирээр үйлдвэрлэл, ахуйн хэрэглээ, ХАА зэрэгт усныг маш ашиглах болсон. Мөн хүмүүсийн буруутай үйл ажиллагаа, зохисгүй хэрэглээ зэргээс усны бохирдол, цэвэр усны нөөц ихээр хомсдож байна. Үүний нөлөөгөөр ундны шаардлага хангахгүй ус хэрэглэснээр элдэв төрлийн халдварт өвчин авах эрсдэл нэмэгдэж байна. Мөн экосистемд биологийн төрөл зүйлийн хомсдол, цөлжилт ихээр явагдаж, байгалийн тэнцвэрт байдал алдагдахад хүрч байна.  Доор санаанаас гаргасан бол оноог өгнө.

Оноо: 1 №: 669

Асуултын тэмдэг байгаа хэсэгт ямар хэсгийн яс байх вэ?                           

  • A. Гавал                                                      

  • B. Сүүж                                      

  • C. Сээр нуруу                                          

  • D. Цээжний хэнхэрцэг  

Оноо: 3 №: 609

3^{x^{2}+5}=27^{x+3}  илтгэгч тэгшитгэлийг бод.

  • A. Зэргүүдийн суурийг ижил болгосон бол  ( 1 оноо)

    B. Квадрат тэгшитгэл зөв үүсгэсэн бол ( 1 оноо)

    C. Квадрат тэгшитгэлийн шийдийг зөв олсон бол  (1 оноо)

Оноо: 4 №: 843

"Агаарын бохирдол, түүний сөрөг нөлөө, багасгах арга зам, шийдлүүд" сэдвээр 30-40 үгтэй эссэ бичнэ үү.                                                                                                 

  • Улс орон хөгжиж аж үйлдвэржихийн хирээр агаарын бохирдол Монгол улс төдийгүй, дэлхийн олон улс оронд тулгамдсан асуудал болоод байна. Үүнд нөлөөлж буй гол хүчин зүйлс нь том том үйлдвэрүүд, машин, ахуйн хэрэгцээнээс ялгарч буй утаа зэрэг нь зонхилох хувийг эзэлж байна. Эдгээрийн нөлөөгөөр агаарт байх хүхэр, азотын давхар ислүүд, нүүрстөрөгчийн дан ба давхар ислүүд, хүлэмжийн хийн хэмжээ үлэмж нэмэгдсэн.Энэ нь элдэв төрлийн өвчин эмгэг, дэлхийн дулаарал үүсэх шалтгаан болоод байна. Тиймээс үүнийг багасгахын тулд хүмүүст тогтвортой хөгжлийн боловсролыг сайн олгож, байгаль орчинд хандах хүмүүсийн хандлагыг өөрчлөх, ногоон ургамал зэргийг сайн тарих хэрэгтэй. Мөн төр засгаас нь тодорхой, үр дүнтэй аргуудыг хэрэгжүүлэхэд анхаарах.  

    доорх санаанаас гаргасан бол оноог өгнө.

Оноо: 3 №: 842

Зургийг ажиглаад дараах асуултанд хариулна уу.                                         

I. Амьд бодисын ямар үйл ажиллагаанд орох вэ?     
II. Энэ үйл ажиллагааг тайлбарлаж бичнэ үү.

 

  • I Эрчим хүчний үйл ажиллагаа
    II. Ногоон ургамлын фотосинтезийн үед асар их хэмжээний энерги үүсч хуримтлагддаг. Үүний тодорхой хэсэг нь тэжээлийн хэлхээний дараагийн түвшинд дамжих ба нөгөө хэсэг нь бусад үйл ажиллагаанд зарцуулагддаг.                                       

Оноо: 3 №: 608

4^{2x-1}=2^{x^{2}+1}  илтгэгч тэгшитгэлийг бод.

  • A. Зэргүүдийн суурийг ижил болгосон бол   (1оноо)

    B. Квадрат тэгшитгэл зөв үүсгэсэн бол (1оноо)

    C. Квадрат тэгшитгэлийн шийдүүдийг зөв олсон бол  (1 оноо)

Оноо: 1 №: 841

Ургамлан бүлгэмдэл ямар дарааллаар солигддог болохыг зургийн доор нэрлэж бичнэ үү.

A)              B)             C)

  • b,c, a 

Оноо: 4 №: 607

Квадрат функцийн график өгчээ.

а. Хүснэгтийг нөхөж гүйцээ.      /1 оноо/

x

0

1

2

3

4

y

 

 

 

 

 


б. Ох тэнхлэгийг огтолсон цэгүүдийн координатыг ол.            /1 оноо/

в. Оу тэнхлэгийг огтолсон цэгийн координатыг ол.                 /1 оноо/

г. График ашиглан x=0.5 цэг дээрх функцийн утгыг ол.   /1 оноо/

  • а. б. в. Тус бүр 1 оноо

    г.  y=1.25  ойролцоогоор олж болно.  1 оноо

Оноо: 5 №: 840

Сукцессын зургийг ажиглаад асуултанд хариулна уу.                           

I. а,b зургуудыг нэрлэнэ үү.
II. а,b зургуудын тодорхойлолтыг бичнэ үү?
III. Тус бүр 1 жишээ гаргана уу.

A)                          B)

  • I. a) хоёрдогч сукцесс b) анхдагч сукцесс
    II. a) Нэг бүлгэмдэл нөгөөгөөр солигдохыг хоёрогч сукцесс гэнэ
    b) Амьдрал байхгүй газар шинээр үүсэн бүрэлдэж буй бүлгэмдлийг анхдагч сукцесс гэнэ.
    III. Хоёрдогч сукцесс- гал түймэр гарах, газар хагалж тариалан эрхлэх, намаг хатах, ой мод огтлох зэргээс болж нэг бүлгэмдэл нөгөөгөөр солигдох
    Анхдагч сукцесс- Мөстлөг, галт уулын дэлбэрэлт зэргийн дараа шинэ бүлгэмдэл үүсэх

    I асуулт 1 оноо, бүр нь 0.5 оноо, II асуулт 2 оноо, тус бүр нь 1 оноо, III асуулт 2 оноо, тус бүр нь 1 оноо

Оноо: 5 №: 839

1989- 2009 хугацаанд дэлхийн зарим улс орнуудын агаар мандал дахь озоны агууламж хэрхэн буурсныг графикаар харуулжээ. Үүний шалтгааныг тайлбарлаж бичнэ үү.      

                                                        

  • Фреон болон түүнтэй төстэй хлор, бром, фтор агуулсан нүүрстөрөгчийн дан ба холимог бодисуудыг озон задлагч бодисууд гэдэг ба тэдгээрт хөргөгч, хөөсрүүлэгч бодис, уусгагчид аэрозолууд ордог. Эдгээр бодисуудыг үйлдвэр ба ахуйн хэрэгцээнд өргөн ашиглах болсноор озоны агууламж буурахад нөлөөлж байна. Доорх санааг тусгасан бол оноог өгнө.

Оноо: 5 №: 838

Зургийг ажиглаад асуултад хариулна уу.                                                                           

I. Озоны давхаргыг нимгэлдэг бодисуудыг нэрлэнэ үү?

II. Озон задлагч бодисууд озоны давхаргад хэрхэн нөлөөлдөг вэ? Яаж үйлчилдэг болохыг тайлбарлаарай.

III. Ахуйн хэрэглээний ямар зүйлүүдэд ашиглаж байгаа вэ?

IV. Озоны давхарга цоорсноор хүн төрөлхтөнд ямар аюул учрах вэ?

  • I. фторт хлорт нүүрстөрөгч /фреон/-1 oноо

    II. Фреоны төрлийн бодисууд агаар мандалд гарч озонтой урвалд орсноор озоны давхаргыг устгадаг-1 oноо

    III. Хөргөгч, хөөсрүүлэгч бодис, уусгагч гэх мэт-1 oноо
    IV. Нарны хэт ягаан туяаны нөлөөгөөр арьсны хавдар үүсэх, нүдний болор цайх, цаашлаад сохрох хүртэл аюултай- 2 оноо

Оноо: 4 №: 837

Зургийг ажиглаад асуултад хариулна уу.                                                                       

I. Озоны давхарга хэрхэн үүссэн бэ?
II. Энэ давхарааны үүргийг тайлбарлаж бичнэ үү?
III. Озон задлагч бодисуудад юу юу ордог вэ? Тэдгээр нь хаанаас үүсдэг вэ?
                                                     

  • I. Фотосинтезийн процессын үр дүнд агаар мандалд хүчилтөрөгч хуримтлагддаг. Хүчилтөрөгч нь нарны хэт ягаан туяаны нөлөөгөөр озон болж хувирна. Ингэж үүссэн озон хуримтлагдахын хирээр агаар мандлын дээд давхарга болох озоны давхарга үүсчээ. 2 оноо
    II. Озоны давхарга нарны хэт ягаан туяаны хортой нөлөөнөөс дэлхийн гадарга, амьд биеийг хамгаалдаг. 1 оноо
    III. Фреон, хөргөгч болон хөөсрүүлэгч бодис, уусгагчид, дезодрант, аэрозолууд ордог. 1 оноо

    Дээрх санааг гаргасан бол оноог өгнө.

Оноо: 4 №: 606

Квадрат функцийн график өгчээ.

а. Хүснэгтийг нөхөж гүйцээ.       /1 оноо/

x

–4

–3

–2

–1

0

y

 

 

 

 

 

б. Ох тэнхлэгийг огтолсон цэгүүдийн координатыг ол. /1 оноо/

в. Оу тэнхлэгийг огтолсон цэгийн координатыг ол.       /1 оноо/

г. График ашиглан x=-0.5 цэг дээрх функцийн утгыг ол.  /1 оноо/

 

  • а. б. в. Тус бүр 1 оноо

    г.  y=1.25   ойролцоогоор олж болно.  1 оноо

Оноо: 2 №: 836

Манай орны Нөмрөгийн голд Дорнодын мэлхий, шивэр мэлхий 2 зэрэгцэн амьдардаг.Тэд хэдийгээр нэг газар амьдардаг боловч Дорнодын мэлхий ихэвчлэн усны шавжаар, шивэр мэлхий голдуу хуурай газрын шавжаар хооллодог байжээ. Үүнийг экологийн ямар ойлголтоор тайлбарлах вэ?

 

 

  • Амьтад амьдрах орчноороо давхцах ч нишээрээ давхацдаггүй. Зүйл бүрийн амьтад экосистемд бусадтай давхцахгүй өөрийн гэсэн байр суурьтай байдаг. Үүнийг экологийн ниш гэнэ. Дээрх 2 зүйлийн мэлхий амьдрах орчноороо давхцаж байгаа ч идэш тэжээлээ давхцахгүй байна.     Дээрх санааг гаргасан бол оноог өгнө.

Оноо: 3 №: 835

Далай тэнгисийн бохирдлын үндсэн 3 хэлбэрийг нөхөж бичнэ үү.   

  • Нефтийн, цацрагийн, хатуу шингэн хог хаягдлын бохирдол     хариулт тус бүр 1 оноо

Оноо: 3 №: 834

Бие махбодод гаднаас нэвтэрсэн нян, вирус зэргийг эсрэгтөрөгч буюу антиген гэнэ.                          

I. Эсрэгтөрөгчтэй тэмцэх  өвөрмөц уургийг юу гэдэг вэ?
II. Энэ өвөрмөц уураг нь ямар эсээс үүсдэг вэ?
III. Үйлдвэрийн аргаар нийлэгжүүлэн гарган авсан уургийг амьдрал ахуйд хэрхэн хэрэглэж байгаа талаарх жишээг бичнэ үү. 

 

  • I. Эсрэг бие ( антител)
    II. Лимфоцит
    III. Эдгээрийг оношилгоо, эмчилгээнд өргөн ашигладаг. Жишээ нь жирэмснийг шалгах сорил, хураагуур судасны бөглөрлийг илрүүлэх оношилгоо, хавдар эмчлэх эсийн найрлаганд оролцдог.

    .

Нийт: 19,976